Ондилт баг баруун бүсийн аваргын төлөө Сүхбаатар багтай тоглохоор боллоо

М.Төгөлдөр
2024/01/04

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Ондилт болон Ундарга Knights багуудын цувралд Ондилт баг 3:0 харьцаатай буулган авч  баруун бүсийн шигшээд шалгараад байна.

Цувралын 3 дах тоглолтонд Ундарга Knights багийн хувьд хожигдох эрхгүй чухал тоглолт байсан. Тиймдээ ч Ундарга Knights баг эхний хагасыг 10 гаруй онооны илүү дуусгаж чадсан. Гэсэн хэдий ч 3-р үеэс эхлэн Ондилт баг эргэн ирэлт хийж 4-р үед 2 багийн оноо тэнцүү эхэлсэн. Эцсийн шүгэл үлээх хүртэл өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж сүүлийн 10 секунданд Ондилт багийн довтлогч Ө.Мэндсайхан хожлын шидэлтийг амжилттай болгосноор 73-71 харьцаатай ялалт байгуулж улмаар дараагийн шатанд шалгарсан юм.

Тус тоглолтонд Ондилт багаас Ө.Мэндсайхан 19 оноо 7 самбар авч багаа тэргүүлсэн бол  багийн хамтрагч З.Энх-Учрал 13 оноо 7 самбар авсан байна.

Ондилт баг баруун бүсийн аваргын төлөө Сүхбаатар багтай тоглох бөгөөд цувралын эхний тоглолт 1-р  сарын 6-ны Бямба гарагт 17:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20