“Ингээд үхдэг юм байж” хэмээн арга тасарсан мөчид авралын гараа сунгасан аврагчиддаа "Баярлалаа"

М.Төгөлдөр
2024/01/11

Хамгийн эелдэг найрсаг өдрүүдийн нэг болох Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр (International Thank You Day) өнөөдөр тохиож байна.  НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр жил бүрийн энэ өдрийг Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх “Талархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад сэтгэлийн үгээ дайсан иргэдийн талархлыг хүргэж байна. 

Амьдрал, хайртай бүхэн минь нүдэнд харагдаж, тэдэндээ хоргодон хоргодсоор орхин одох мэдрэмж. Бассейнд живэх, хагалгаанд орох үед ийм аймшигтай мэдрэмжийг мэдэрч байлаа. Гэхдээ үүний дараа амьд үлдэж, эргэн ирэх гайхалтай мөч. Тэрхүү мөчийг эргүүлэн авчирдаг  амьдрал аврагчид. Тухайн цаг үед тэдэнд баярлалаа гэж хэлж амждаг бил үү. Тийм сөхөө байдаггүй  байж ч магадгүй юм. Харин тайвширсан хойноо заавал баярлалаа гэдэг үгийг хэлэхийг хүсдэг. Тэмүүлдэг.  Тиймээс бид амьдрал аврагч нартаа дайсан иргэдийн чин сэтгэлийн үгийг аврагч нартаа, тэдний ард ажилладаг бүх алба хаагч нартаа зориулан дамжуулж байна.

Сүхбаатар аймгийн Наран сумын I багийн оршин суугч Б.Оюунзул  “Энэ оны арванхоёрдугаар сарын 13-14-ны өдрүүдэд хүү, ой хоёр сартай охин, өндөр настай аавыгаа аваад Улаанбаатар хотоос буцах замдаа цасан шуургатай таарч явах боломжгүй болсон. Өглөө гарахад бага зэргийн салхитай байсан. Бас автомашин дагаж  ханиндаа явах жолооч байсан болохоор “Гайгүй байх” гэж бодсон юм. Гэтэл замд маш хүчтэй шуурч, цас их хэмжээгээр орсон. Замаас гарч төөрөөгүй ч ерөөсөө явах боломжгүй болсон. Тиймээс аймгийнхаа удирдлагууд, Онцгой байдлын албанд мэдэгдэж дуудлага өгсөн. Зарим хүн “Ингээд үхдэг юм байж” гэж уйлж хямарсан. Харин миний хувьд “Онцгойгийнхон ирж тусална” гэдэг итгэл байсан болохоор харьцангуй тайван байсан. Онцгойгийнхон өөрсдөө ч маш хүнд замыг туулж ирсэн. Тэднийг иртэл би байгаа бензинээрээ нормалдаж машинаа дулаалцуулж байсан. Аврагчид бас надад 50 литр шатахуун авчирч өгсөн.  Ер нь холын замд гарахдаа цаг агаарын мэдээг маш сайн сонсож байх хэрэгтэй. Хүн дагаж явна. Ханьтай гэж найдалтгүй. Байгалийн давагдашгүй хүчинд хэн ч сөхрөх юм байна лээ. Тэнд жижиг тэрэг гэлтгүй жип машинууд хүртэл явж чадахгүй зогсчихсон байсан. Хэрвээ аврагчид цаг алдаж ирж, түргэн шуурхай тусламж үзүүлээгүй бол тэр хүйтэнд осгож хөлдөх эрсдэлтэй байсан. Бидний, үр хүүхдүүдийг минь аварсан аврагчдадаа “БАЯРЛАЛАА”.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын VII баг, “Их онь” компанийн ерөнхий менежер Б. Ганчимэг   “Манай компани шинэ уурын зуух ашиглалтад оруулж туршилтаар ажиллуулж эхэлж байсан юм. Ажиллагааны явцад зуухны тос халж тэсэрч гал түймэр гарсан. Миний хувьд гал түймэр авсан тухай мэдээ авч компани дээр ирэхэд Онцгой байдлын албаныхан аль эрт ирчихсэн байсан. Галыг маш хурдан хугацаанд барилга дотор оруулж тархаалгүйгээр унтрааж арав гаруй хүний амийг аварсан. Компанийн нэг тэрбум орчим  төгрөгийн хөрөнгөөс гадна, агуулахад хадгалж байсан ноос гэх мэт тэрбум гаруй төгрөгийн бараа материалыг гал түймэрт өртөхөөс сэргийлж чадсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанид дээрх хэмжээний хохирол учирсан бол бид маш хүнд байдалд орох байлаа.  10 гаруй ажилтны маань алтан амь, хоёр тэмбум гаруй хөрөнгийг аварсан аврагчдадаа “БАЯРЛАЛАА”. Та бүхний ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргалын дээдийг хүсье.”

Булган аймгийн Сэлэнгэ сум Тариахтай багийн иргэн П.Баттулга “Булган аймгийн Сэлэнгэ сумаас Орхон аймаг руу явж байхдаа 2023.12.07-нд замын хажуугийн хунгарт суугаад явж чадахаа больсон. Аймгийнхаа Онцгой байдлын албанд дуудлага өгч тусламж хүссэн. Гэхдээ тэд “Дуудлагын тоо их хүн хүч хүрэлцээ муу, бараг төвд шахуу юм байна байна, таны дуудлагыг хүлээн авах боломжгүй” гэсэн.  Тухайн үед жирэмсэн эхнэртэйгээ хамт яваа учир байдлаа хэлж гуйсан. Дуудлага хүлээн авагч их сайн хүн таарсан. Алба хаагчид хүрэлцээгүй байгааг бидэнд ойлгуулж,  туслах хүн олоход ч туслахыг хичээсэн ч  шөнө байсан болохоор явж өгөх хүн олдохгүй байна гэсэн. Мөн бидэнтэй эргэж  холбогдож эхнэрийн биеийн байдлыг асууж байв. Аврагчид ч хурдан шуурхай ирж биднийг цасан хунгараас гаргаж өгсөн.  Ард иргэд, нутгийн олон, малчин түмэндээ хандаж сэрэмжлүүлэхэд, цаг агаар муу байгаа тохиолдолд аль болох хол замд гарахгүй байж иргэний үүргээ биелүүлээрэй. Иргэд бид хариуцлагатай, аюулгүй байж цаг агаарын хүндрэлийг даван туулах нь Онцгой байдлын албаныхандаа туслаж байгаа хэрэг юм билээ. Тэдний хүн хүрэлцээ муу, дуудлага маш их байдаг юм байна лээ. Аврагч нартаа маш их БАЯРЛАЛАА. Эрсдэлтэй, хэцүү бүхнийг туулан ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж байдаг та бүхнээрээ бахархаж байна.   



0
angry
2
care
1
haha
16
liked
9
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:5335:80f6:9f3:4aab:b705
2024/01/13
0
0
Heneggui umnuudaas tulbur avdag boloochee. Gaitai um
Хариулах
2405:5700:328:21e3:c522:cf82:6fc8:2143
2024/01/12
0
0
Seremjuuld bhad toohgui tegd yvd iheed bhin hetsuu yuma da ene humuus
Хариулах
213.55.226.130
2024/01/11
0
0
Америк баруунд бол энэ их зардалын тодорхой хувийг тухайн хариуцлагагүй этгээдүүдээс гаргуулдаг. Сайн дураар эрэл хайгуульд оролцсон хүн хүчин, хоол унд техникийн зардалыг хоорондоо зохицож төлдөг. Хүүхдийг эрж хайх зардал тодорхой хонг цаг хугацаанд лимиттэй
Хариулах
2405:5700:303:8968:ecbd:7e35:7f49:9ca8
2024/01/11
0
0
Ацаа хийж хүнд гай болж байдаг малнууд вэ, үхсэнээ хийж хүүхэд, хөгшидөө авч явдаг эргүү вэ, цаг агаарын мэдээ үзэж бай хэнэггүй оркуудаа, га болохоор за бол гэж үхэж далд орморууд
Хариулах
Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 21 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 21 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 21 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 22 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03