Хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болгов

М.Төгөлдөр
2024/01/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа.

Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны  зах зээлийн 60 орчим  хувийг хангадаг. Энэ нь жилд есөн сая хос оймс гэсэн үг юм. Мөн 20 орчим улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсныг “Янмал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав хэллээ.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжвэл ноос, ноосон бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортоо дорвитой нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.

Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг бөгөөд үлдсэн нь хаягдал болдог. Цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, ноосоо 100 хувь ашиглах ёстойг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Ингэснээр улсын эдийн засаг сайжирч, ажлын байр олноор бий болох, малчдын ахуй амьдрал дээшлэх гээд олон давуу талтай гэж үзэж байна.

Иймээс орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий томоохон үйлдвэр байгуулах талаар судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт чиглэл болгов. Мөн иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Хөнгөн үйлдвэрлийн салбарт үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд ноос, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд гэхэд л 170 орчим тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна.


0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
2024/01/12
1
0
эко гээд дэлхий даяар хуйларч байгааг мэдэрч дэлхийн оймсыг гартаа авах хэрэгтэй шүү амжилт
Хариулах
103.41.93.78
2024/01/12
1
0
Ноос бол цагаан алт гээд л бөөн ажил болдог байлаа. Хаана өгдөг байсан юм бүү мэд. Бид л лав сумынхаа агент-д өгдөг байлаа. Бүх ноосоороо оймс хийгээд зарчихвал овоо юм болно доо. Итгэлт хэлдэг дээ.
Хариулах
202.21.107.12
2024/01/11
1
0
Hujaa neolon oimsnii hajuud ch chanartai shu
Хариулах
62.55.205.86
2024/01/11
1
0
Үндэсний үйлдвэр Янмал-Дэлхийн оймсны зах зээлийг Монгол оймс базах хэрэгтэй. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгалийн гаралтай түүхий эдээр.
Хариулах
202.9.46.175
2024/01/11
1
0
Энэ үйлдвэр таалагдаж байна.
Хариулах
2405:5700:300:695b:8136:4c49:554d:a6de
2024/01/11
1
0
Энэ "Янмал"-ын оймс маш чанартай! Ерөнхийлөгч зүгээр нэг чиглэл өгсөн гээд хаячихалгүй үр дүнтэй дэмжлэг үзүүлээсэй!!
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20