Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа

М.Төгөлдөр
2024/01/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК-д ажиллалаа.

“Булигаар” ХК гутлын дээд биеийн материал үйлдвэрлэл, арьс шир боловсруулалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна.

Боловсруулсан арьсаа 100 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэнд нийлүүлдэг бөгөөд цаашид тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний адил арьс, ширний үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар далайцтай дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг эргэж харах шаардлагатай, ингэвэл кластер хэлбэрээр хөгжих бүрэн боломжтойг Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Хос аз”, “MARIS” ХХК-д ажиллалаа.

“Хос аз” ХХК жилд нэг ээлжиндээ 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдөрт 300 хос гутал зах зээлд нийлүүлдэг. Нийт гутлын 80 хувийг Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагын алба хаагчдын, хөдөлмөр хамгааллын, тусгай зориулалтын гутал эзэлж байна. Үүнээс гадна  эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон тусгай хэрэгцээний бүх төрлийн гутал үйлдвэрлэдэг.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалах, улмаар цалингаа нэмэх боломж олгосонд талархаж байдгаа “Хос аз” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт хэлэв.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжиж байвал хүчин чадлаа нэмж, дотоодын зах зээлээ бүрэн ханган, улмаар экспортод гаргах боломж байгааг хэллээ.

Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэн, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна.

Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын экспорт 2022 оны жилийн эцсийн байдлаар 508 сая ам. доллар, импорт 703 сая ам. доллар болсон статистик үзүүлэлт гарчээ.

Экспортын дийлэнх хувийг нэхмэл, нэхмэлийн бүтээгдэхүүн тэр дундаа ноолуур эзэлдэг бол модон эдлэл, хэвлэл, цаас, картонон бүтээгдэхүүний экспорт маш бага хувьтай байна.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.99
2024/01/12
0
0
Энэ хүн арагүйл ПОП гар шүү
Хариулах
2405:5700:5c0:590d:84:c75a:ab69:6ad7
2024/01/11
0
0
Манай ерөнхийлөгч сайхан залуу шүү. Хайр татам...,
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20