Хуульч Л.Цог, Ц.Оюунбаатар нарыг “Хүний эрхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр шагналаа

М.Төгөлдөр
2024/01/13

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар Логийн Цог, Цэрэндашийн Оюунбаатар нарын хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Комиссын нэрэмжит шагнал болох “Хүний эрхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

1. Хуульч Л.Цог нь 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө”, “Монгол Улсын төрийн байгуулал” бүлгийг боловсруулах ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж, батлалцсан түүхэн гавъяа байгуулсан. 

Монгол Улсад анхны чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сард явагдаж, түүний үр дүнгээр шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан 20 гишүүнээс бүрдсэн Үндсэн хууль боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос дөрвөн ажлын хэсэг байгуулсны нэг нь Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Цогоор ахлуулсан, 11 гишүүнтэй Хүний эрхийн ажлын хэсэг байв.

Үндсэн хууль боловсруулах үйл явц нь анхны төслийг боловсруулах, түүнийг Улсын Бага Хурлаар хэлэлцүүлж батлуулах, улмаар Ардын Их Хурлаар батлах зэрэг үе шаттай байхаар төлөвлөж ажилласан байдаг. Ингэхдээ хүний эрхийг ноцтой зөрчиж байсан өмнөх нийгмээс сургамж авч, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, пактуудыг мөрдлөг болгож ажилласнаар Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоо бүрдэх үндэс суурь тавигдсан юм.

2. Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар нь хүний эрхийн чиглэлээр 35 жилийн хугацаанд судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж, батлуулсан.

Тэрбээр Монгол Улсын төр, засаг, нийгмийн салбарт 45 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсний дотор Төрийн дээд эрх бүхий хууль тогтоох байгууллага болон хуулийн хэрэгжилтийг хангах төрийн чиг үүрэг бүхий байгууллагад хүний эрхийн хуульчаар ажилласны зэрэгцээ нам, улс төр, иргэний нийгмийн 10 гаруй байгууллагын үзэл баримтлал, бодлого үйл ажиллагааны төлөвшилтийг хангаж ажилласан юм.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
2024/01/13
0
0
баяр хүргэе яах аргагүй монголын хүний эрх хуулийн төлөө ажиллаж байсан хүмүүс дээ
Хариулах
202.55.188.40
2024/01/13
0
0
Ene 2 ch N.Enhbayriin tuluu l ajillasan. Harin hort utaanaas amid yvah erh ni zurchidsun humuusiin asuudlaar yrih geheer hel ni tataj nud ni sohordog.Deedsuudiin erhiig hamgaalsniih ni tuluu ugdug shagnal shig baigaa ym.
Хариулах
202.9.46.240
2024/01/13
0
0
Hunii erhiihen yuch huij chadahgui humuus shu de
Хариулах
Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20