Сэтгүүлч хоригдож байна

М.Төгөлдөр
2024/01/14

-Ардчилсан Үндсэн хуулийн өдөрт-

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө юун түрүүнд сэтгүүлчдэд ирэхдээ чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг бий болгохын хамт өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх чөлөө, зарим талаар “ял” мэт үүргийг давхар оноосон юм. 

Ардчилал төрөөс цалинждаг чөлөөт хэвлэл байх боломжгүйн зарчмыг тунхаглан 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас батлахдаа яг энэ одоогийн цаг үеэс эргэн харахад хэвлэл мэдээллийг төрийн аливаа дэглэм, үзэл суртлаас хамгаалах үндсэндээ цор ганц гэж хэлж болох үзэл баримтлалыг нэвт шингээсэн юм. 

Төрийг хянах, төрөөс үл хамаарах чөлөөт үзэл бодол бүхий чөлөөт хэвлэл байхуйн нэг мөн чанар нь эдийн засгийн хувьд оршин тогтнох санхүү, орлогын үндэс нь төрөөс үл хамаарах ёстой гэсэн зарчмыг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар тунхаглаж, тус хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу төр, засгийн нэр бүхий хэвлэлийг хувьчилснаар зарчим төгс ялсан сан. Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргах нь жинхэнэ утгаараа зах зээлийн зарчимд шилжин хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаа төгс ялж, Монгол Улс чөлөөт хэвлэл бүхий ардчилсан улсын хэв шинжээ олов. 

Чөлөөт хэвлэл бол чөлөөт бизнес юм

Харин өнөөдөр ардчилсан Үндсэн хуулиа баталсны ойн баярын өдрөөр “сэтгүүлч хоригдож буй” тухай сануулах шалтгаан, магадгүй үүрэг надад байх ёстой. 

Тийм ээ, Өнөрөө даварсаан... Яагаад гэхээр тэр баяжсан. 

Үндсэн хуулиар чөлөөт хэвлэл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх нь ардчиллын суурь зарчим болж хуулиар баталгаажсанаас хойш хэвлэл мэдээлэл бизнес болсон юм. Бизнесийн зарчмаар бол хамгийн сайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн эрэлттэй бөгөөд ашиг орлоготой байх нь зүй ёсны шалгарал гэдгийг хүлээн зөвшөөрөөд ардчилсан Үндсэн хуультай он чацуу хугацааг бид нийгмээрээ туулж явна. Баяр хүргэе, яагаад гэвэл баярын өдөр шүү дээ.

Гэхдээ сэтгүүлчийнхээ хувьд би дотроо эмзэглэлтэй байна.

Нэр бүхий сэтгүүлчийг цагдан хорьсноос хойш үйл явдал өрнөх зуур анхны эхлэл цэгээс хойш олон юм мартагдаж, нөгөө шүүхийн нэр хүнд яалаа гэж асуухдаа тултал минь асуудал хэдэнтээ сургийн үзүүрт хувирч амжлаа. Түүний хувийн болон түүний эрхлэн гаргаж буй мэдээллийн хэрэгслийн орлого, санхүүжилтын эх үүсвэрийг шалгахдаа цагдаагаас анх мэдээлсэнчлэн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэх гомдлыг нотлон батлах, эс бөгөөс үгүйсгэхийн тулд зүй ёсны байх гэж бодсон ч цагдан хориог дахин сунгах шүүхийн шийдвэрийн талаарх албаны мэдээнээс харвал мэдээллийн хэрэгслийг “татвараас зайлсхийсэн” хэрэгт бас давхар шалгаж байгаа аж. Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагууд, тэр дундаа төрийн яам, тамгын холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр дуудан асуултын логикоосоо авахуулаад л “дарамтлуулж байгаад мөнгө өгсөн” гэдэг зүйл хэлүүлэхийг хүсэж байгаа бололтой.

Ардчилсан Үндсэн хуулиар дахин зохион байгуулагдсан Монголын өнөөгийн нийгэм хуулиар хориглоогүй аливаа бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүнээс ашиг орлого олох эрх чөлөө бүхий либерал зах зээлийн зарчмаар шүүгдэн дампуурах нь дампуурч, тэсэх нь тэсэж үлдсэн чөлөөт хэвлэлийг орлогынх төлөө өнөөдөр шалгаж байгаа бол ардчиллаас ухарья. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн гучин жилд өдий төдийгөөрөө дампуурч, элгээрээ элс рүү шурган орохыг үзсэн. Хэрэв хэвлэл мэдээлэл орлогожихыг үзэж чадахгүй нийгмийг хүсэж байгаа бол эргээд 90 он руу ухарья. Хэвлэл мэдээлэл төрөөс санхүүжиж, түүний эрхтэн дархтануудын магтаалын хөргөөр хоор дуу дуулаж, хулгай зэлгийг нь ч марьтя. Үүнийг монголчууд лав хүсээгүй гэдэгт итгэлтэй байна. 

Энэ салбарт бизнес эрхлэх, ажил олгогч байх амаргүй. Учир нь хэвлэл мэдээлэл онлайн худалдаа огт биш. Уул уурхай бүр биш. Уул уурхайд ажиллах хүчний зардал нийт зардлынх нь 1-5 хувийг эзэлдэг бол хэн нэг авьяастай хүний нуруун дээр бүтдэг креатив салбарт үйл ажиллагаа явуулахад зардлынх нь 90-аас 100 хувь нь хүний зардал байдаг. Ажиллах хүчний цалин хөлсний тэр зардал дээртөлдөг нийгмийн даатгалын 24 хувь, эрүүл мэндийндаатгал, хүн амын орлогын албан татвар, тэгээд аж ахуйн нэгжийн бусад татваруудыг тооцоод үзэхээр хэвлэл мэдээлэл маш өндөр өртгөөр бүтдэг. Монголд уул уухайгаас бусад салбар, тэр дундаа креатив салбар хөгжихөд маш хүнд хаалт болсон хууль эрх зүй, татвар, мөнгөний бодлого үйлчилсээр ирсэн юм.

Сэтгүүлчид баримт “хогийн сав”-наас олддог хялбар эд биш...

Уг нь үүний төлөө сэтгүүлч хөдөлмөрлөдөг, эр зориг гаргадаг.

Сэтгүүлчид “шантааж” хийдэг гэдэг хэлц яриа, хэвлэлийнхэн “худалдагддаг” гэх буруутгал олон жилийн хэвлэл мэдээллийнхнийг дагалдаж, шүүмжлэмтгий мөн чанар бүхий чөлөөт хэвлэлийнхний үгийн гүнд эрх ашиг нь хөндөгдсөн албаны тушаалын болон мөнгөний эрхтэн дархтанууд дээрх хэлцүүдийг ашиглан “сэтгүүлчид худлаа бичдэг” гэх ойлголтыг нийгэмд цацан өөрсдийгөө уснаас хуурай авч гарах арга саам болгохыг санаархдаг нь ердийн л юм болж. Сүүлдээ “шантааж хийх”, “худалдагдах” гэдэг дам хар яриа хуулийн хэлэнд хөрвөж, ойрноос эрүүгийн гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх нэр томьёо руу хөрвүүлэгдэн орж ирэх боллоо. Үнэхээр ийм гэмт хэрэг сэдсэн бол сэтгүүлчээ өмгөөлөх нэр, нүүр над алга. Харин гэхдээ ардчилсан Монгол Улс маань нийтийн эрх ашгийг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хувьдаа давуу байдал, ашиг хонжоо олж авсан эрхтэн дархтан гэмт үйлдлийнхээ төлөө ямар мэдээллийг ямар үнээр нуун дарагдуулж байна вэ гэдгийг шалгаж тогтоодог шүүх, цагдаатай байхыг шаардах эрхтэй. 

Төр, төрөөс томилогддог, цалинждаг бүх субъектүүд эцэстээ “хэвлэл мэдээлэл” гэдэг дундаа нэг “дайсан”-тай болж байгаа аж. Хэвлэлийнхний дунд худал цуу тарааж, нэгнээ өмгөөлж хамгаалах зоригийг нь мохоож, дуу хоолойг нь дарж, элдэв арга сэдэж байгаа ч энэ бүхэн тийм хол явж чадах болов уу? Учир нь хэвлэл мэдээллийнхэн олуулаа. Хэн нэгнийг нь “тавин хэдэн гэмт үйлдлээр шалгаж байна” гэж цуурахад айгаад намсхийх нь таарч мэдэх ч “хүний үйлдэл бүрийг хэрэг болгодог цөвүүн цаг иржээ” гэж адрах нэгэн захаас аван олдоно оо. Олон нийтийн төлөө явах сэтгэл зүй хүн бүрт байгаад байдаггүй. Тэдний сайн сайхны төлөө дуугарах, тэмцэх эр зориг бол бүр ч ховор чанар. Сэтгүүлчдэд харин нийтлэг байдаг хувийн зан чанар нь шударгын талд зогсох, олон нийтийн төлөө дуугарах эр зориг, сэтгэл зүй байдаг юм. Хэвлэлийн эрх, эрх чөлөөгөө алдвал бусад зөрчигдсөн эрхийнхээ төлөө тэмцэх зам үлддэггүй. Тиймийн учир ардчилсан Үндсэн хуульд тунхагласан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө мандтугай. 



3
angry
0
care
0
haha
13
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.123
2024/01/15
0
0
buudaltsah baih oo.
Хариулах
202.126.89.128
2024/01/15
0
0
Сэтгүүлч гэж гишүүн гэгч шиг эрхтэй байх нуу
Хариулах
2405:5700:300:247a:eafc:3296:5ce2:11f3
2024/01/15
0
0
Өөрөө чадалтай сэтгүүлч шүү олон бохир юмнуудыг уудлаж ил болгосноороо занаанд орсон нэг тэр хорт могойнуудын шидсэн чулуунд өртсөн хүн
Хариулах
2405:5700:310:f27e:48e8:98aa:b556:7c99
2024/01/15
0
0
Хийсэн хэргээ хүлээгээд явах хэрэгтэй олон хүнийг сэтгүүлээр харлууосан даа
Хариулах
66.181.161.9
2024/01/15
1
0
Сэтгүүлч хоригдож болно. Тэр чинь жирийн иргэн хүн шүү дээ.
Хариулах
66.181.186.122
2024/01/15
1
1
Шантааж хийж мөнгө цусалдаг, өгөхгүй бол хүний ул мөр хөөж ,хар барааныг түүж нийтэлдэг Сэтгүүлч сэтэртэй энэ хүүхнийг сайн шалга,тх юм гарнаа.Улсын нууцыг хууль бусаар олж авах оролдлого хийсэн гсэн үү. Тамга тэмдэгтэй бичиг харуулаад да.лжигаад өайсандаа. Хандыг дарагтал суулга,хэвтэж л байг,хэл үгний бузартай.хэнд ч хэрэггүй эм.
Хариулах
2403:4800:2218:cf01:c7f8:d41a:1af7:1931
2024/01/16
0
0
bodoltoi dugardg bltln suulga. umxii maxni xergiig daraxd bur zugeer bn gd idd bsn buzriin em.
Хариулах
202.126.89.211
2024/01/16
0
0
Хачин банди
Хариулах
103.212.118.20
2024/01/15
1
0
Shijgiin baliar huuhen Jangaa id gd l humuusiig ih tavlaad baisan odoo uuruu mash udaan Jangaa gudraad gevteg
Хариулах
202.126.89.211
2024/01/16
0
0
Өөрт чинь ийм өдөр ирэх вий дээ.. хийгээгүй хэргийн чинь төлөө
Хариулах
139.5.217.236
2024/01/14
1
0
Авилга, мэдээллийн эрх чөлөө хоёр нэг орчинд хамт оршин байж үл чадах гал ус хоёр шиг үзэгдэл. Тийн учирт, өдгөө Монголыг засаглаж байгаа монгол авилгын систем(МАС) мэдээллийн эрх чөлөөг боймлон хөнөөх гэж улайрч байна. Монголын ард түмэн одоо, Мэдээллийн эрх чөлөө, МАС хоёрын алийг нь сонгохыг шийдэх цагтаа тулж ирэ байна даа.
Хариулах
2405:5700:301:a285:e84f:7765:7718:51d2
2024/01/14
0
0
СЭТГУУЛЧ НЭР ЗУСЭН ШАНТАЖ МАЛНУУДИГ БУУДАХ ХЭРЭГТЭИ
Хариулах
2405:5700:300:291a:fd48:d873:b38f:4a1a
2024/01/15
0
0
Ooriig chin buudwal taarna
Хариулах
139.5.217.236
2024/01/14
0
0
Хүн буудаж алдаг байсан цаг чинь өнгөрсөн. Горьдох хэрэггүй. Чи тэр бузар ёсоо санаад байгаа бол Умард Солонгосод эсвэл Иранд оч.
Хариулах
2405:5700:310:28d9:c44:2c0d:13d7:c4ac
2024/01/14
0
0
Shantaajchin setguulch nertei yankhan
Хариулах
202.126.89.211
2024/01/16
0
0
Эх хүнийг ингэж хэлдэг арчаагүй л юм даа чи.. өөрөө эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг.. чиний ойр дотны хэн нэгэнд ийм зүйл тохиож байж л зовлонг нь мэдэрнэ дээ хүний сүг минь
Хариулах
103.212.118.20
2024/01/15
1
0
Yaag unen buzar haltar avgai
Хариулах
202.126.89.211
2024/01/16
0
0
Эх хүнийг ингэж хэлдэг арчаагүй л юм даа чи.. өөрөө эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг.. чиний ойр дотны хэн нэгэнд ийм зүйл тохиож байж л зовлонг нь мэдэрнэ дээ хүний сүг минь
Хариулах
202.126.88.194
2024/01/14
0
0
Гайхмаар сайхан ойлгомжтой болжээ.баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 5 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 7 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 7 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 7 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 7 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 7 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 7 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 7 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 8 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 8 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 8 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 9 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 9 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 11 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 12 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 12 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 12 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 12 цагийн өмнө