1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө байв

Н.Мижидмаа
18 цагийн өмнө

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо. 

Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан үг гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс онцолсон юм.

Тодруулбал Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн байв.

Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47 см, Түргэн, Хяргаст 44 см, Баян-Өлгийн Булганд 41 см цасан бүрхүүл тогтжээ гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.


8
angry
1
care
1
haha
15
liked
6
love
28
sad
21
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.101
2024/02/24
0
0
Sayiin 7 honogt hicheel haah baisa,unen mulguu zasag,
Хариулах
203.91.115.47
9 цагийн өмнө
0
1
Хичээл сургуулиа тараагаач ээ. Хүйтэн байна. Энэ хужаа царайтай сайданцар хаашаа алга болчихов оо.
Хариулах
103.57.94.192
10 цагийн өмнө
0
0
Жаран жарнаах хэмжигдэж давтагддаг хорвоо. ..
Хариулах
103.10.22.131
11 цагийн өмнө
2
0
ТВ- н талаар дэмжээд гарын үсгээ өгье гэхээр их төвөгтэй учир нь олдохгүйдээ бна.2 өдөр ноцолдоод мань мэт нь учрыг нь олохгүй хүүхдүүдээ ирхийг хүлээж сууна.хялбар аргаар хийж болдоггүй юму.хялбар бсан бол аль хэзээний 100 мянга хүрнэ гэж бодож бн.апп хялбар л болгомоор юм хойшдоо.
Хариулах
202.126.92.173
17 цагийн өмнө
3
8
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19