БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах боломжтой боллоо

М.Төгөлдөр
2024/02/22

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар  боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.

 Үүний зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шаардлагатай байгаа эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, Бүгд найрамдах Солонгос улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, чингэхдээ суралцангаа ажиллаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, онол, дадлагыг хослуулж танхимаар сурснаа ажил дээр баталгаажуулах боломжийг нээж өгөх шаардлага буйг онцлон дурдлаа. 

Ийм агуулга бүхий хөтөлбөр нь Солонгос улсын хэмжээнд анх удаа эхлэх гэж байгаа бөгөөд  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболорын дэмжлэг болон зүтгэл их байсанд уулзалтад оролцогчид талархлаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.24
2024/02/22
0
0
энэ сайхан мэдээ байлаа
Хариулах
202.126.92.173
2024/02/22
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
ХААН Банк 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ 35 минутын өмнө
Хониндоо яваад сураггүй болсон эмэгтэйг нэг хоногийн дараа олжээ 44 минутын өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ 52 минутын өмнө
СХД: Зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлнэ 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 21 асуудал хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Д.Үүрийнтуяа: ''Цалинтай ээж'' хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Юнеско болон "Хууль ба ардчилал" төвөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд үнэлгээ хийсэн дүгнэлтээ танилцуулав 20 цагийн өмнө
Утаагүй тамхины хэрэглээг хуулийн зохицуулалттай болгоё 20 цагийн өмнө
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо 23 цагийн өмнө
Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ 23 цагийн өмнө
Нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулж байна Өчигдөр
ХЗБХ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ Өчигдөр
​ Соёл, урлагийн салбарын оны шилдгүүд энэ сарын 27-нд тодорно Өчигдөр
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Шинэ авто худалдааны төвийн орчимд өвсөн ачсан ачааны машин шатаж байсныг унтраажээ Өчигдөр
Танилц: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр 34 метрийг давж хүчтэй салхилна Өчигдөр