Баянхошууд 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа

М.Төгөлдөр
2024/03/30

Огноо:

2024 оны 03-р сарын 27

Зээлийн дугаар ба нэр:

ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Гэрээний дугаар ба нэр:

BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:

2024 оны 4-р сарын 29-ний өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/

  1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (цаашид “ажил гэх”) гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
  4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:
  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1; БА-6.1; БА-6.2; БА-6.3; БА-6.4; БА-7.1, эсхүл эдгээр тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь8 төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах зүйлд үндэслэн тодорхойлно. Үүнд: Олон нийтийн зориулалттай, төмөр бетон арагт бүтээцтэй, 3-аас доошгүй давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажил байх;
  • Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: i) Хамгийн багадаа 2 ширхэг орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн байх;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь эдгээр жилүүдээс дурын 3 жилийн дунджаар тооцсоноор 4 тэрбум төгрөг байх;
  • Санхүүгийн нөөц хөрөнгө нь 1 тэрбум төгрөгийн шаардлагыг хангасан байх;
  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Захиалагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Харилцах ажилтан:

ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Гудамж:

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр

Давхар/өрөөний дугаар:

14 давхар, 10 тоот

Хот:

Улаанбаатар хот

Улс:

Монгол улс

Утас:

+976 77770024, +976 77770023

Факс:

+976 77770024

Цахим шуудангийн хаяг:

[email protected]

  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
  • “BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлснөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
  • Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
  • Банкны нэр: Төрийн сан
  • Дансны дугаар (Төг/MNT): 100900011969
  1. Тендерийг дээр дурдсан хаягаар
  • Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 4-р сарын 29-ний өдрийн 15:00 цаг
  • Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
221.165.220.127
2024/04/01
0
0
Songuuli duhhur genet serj ntr yaay gd bdin bee baliar hudalchuud
Хариулах
2405:5700:300:c171:3899:eb3a:5570:e504
2024/03/31
1
0
За даа орох газар байхгүй байхдаа МАНгаруудын дарамтад хэдэн жил амьдрах аж ахуйн нэгжүүд байхгүй байх
Хариулах
Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 49 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 4 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 6 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 7 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр