7 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна

М.Төгөлдөр
2024/03/31

УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хамтран 20 аймгийн хэмжээнд хийсэн шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр:

  • Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд маш их эрсдэлтэй буюу нийт аймгийн 35 хувь,
  • Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд их эрсдэлтэй буюу нийт аймгийн 20 хувь,
  • Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу нийт аймгийн 45 хувийг эзэлж байна.

Үнэлгээ хийсэн 20 аймгийн нийт 315 сумаас эрсдэлийн түвшин дунд буюу түүнээс дээш нийт 161 сум тодорхойлогдсон байна. Үүнээс “Маш их” түвшинд байгаа 7 аймгийн 53 сумын 4470 өрх айл цас хайлалтаас үүсэх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна.

Зөвлөмж:

  1. Үер усны аюул, халиа дошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг чанартай зохион байгуулах,
  2. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  3. Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,
  4. Үерийн эрсдэл өндөр аймаг, сумдын автозамын дэд бүтцийн дагууд үерийн ус, бохир зайлуулах сувгийг засварлах, шинэчлэх, шинээр барьж байгуулах, үерийн ус аймгийн төв суурин газарт хуримтлагдах эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын далангийн хог, лаг шаврыг цэвэрлэж, ашиглалтын шаардлагыг хангуулах,
  5. Үерийн эрсдэлтэй бүст оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
  6. Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,
  7. Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  8. Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна.

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:81b:4cf4:6b38:543c:5827
2024/03/31
0
0
Шалтаг шалтгаан мундахгүй байна даа Одоо өвс гарчихсан түймэр тэгээд ус яригддаг Зун бороо орсонгүй ган боллоо гэнэ Бүгд урд нь байсаар л байсан цаашид байх болно Бэлтгэл хариуцлага ярь Худлаа тоо мэдээлдэгийг зогсоо Мал хорогдуулаагүй малчдыг урамшуул туршлагыг дэлгэрүүл Хариуцлагагүйг шагшаад гүйгээд байдаг Одоо төр түмэн мал мөнгө өгнө гээд эхлэнэ шүү Хамжиргаатай баймаар
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19