Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна

М.Төгөлдөр
2024/04/18

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир тэргүүтэй удирдлагууд, Увс аймгийн Ардчилсан намын дарга, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна.

Ардчилсан Залуучуудын Холбооноос өнгөрсөн 7 хоногт Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалтыг Үндсэн хууль зөрчиж байна Үндсэн хуулийн цэцэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуулиар бид бүгдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байх ёстой. Гэтэл яг одоо иргэдийн сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч нарын үг шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эрх баригчдыг долоовол доллар авдаг. Шүүмжилбэл шоронд ордог нийгмийг бий болгоод байна. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалт бол Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг зөрчиж байна. Бусдыг доромжилсон, үгүй бол гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэдгээ Захиргааны журмаар шийдээч ээ, Эрүүгийн хуульд зааснаас болж хэвлэл мэдээлэл, сөрөг хүчний намууд, сэтгүүлчид эрх чөлөөгүй болж байна. Гар утастай, интернэтэд ордог үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хэн бүхэн эрх чөлөөгүй болж эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлэгт бид бүхэн шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6-д Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж тунхагласан. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж байгаа сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалтаар худал мэдээлэл тараах гэх заалтаар халхлан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсаар байна. Ялангуяа эрх баригч намын сайд, дарга нарыг шүүмжилсэн авлига, албан тушаалын хэргийг нь илчилж шүгэл үлээсэн иргэдийг, ажлаа хийсэн сэтгүүлчдийг улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гомдлоор шалгаж гэрчийн мэдүүлэггүйгээр шууд яллагдагчаар татаж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчигдүүлж байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны залуучууд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Монгол Улсын Хүний эрхийн комисст 2024.04.12-ны өдөр гомдол мэдээлэл гаргасан. АЗХ, Эрүүгийн Хуулийн 13.14 дэх заалтыг төрийн эрх барьж байгаа МАН-ын сайд дарга нарт дэндүү ашигтай, эгэл жирийн иргэддээ халтай шоронжуулах зүйл заалт гэж харж байна.

Монгол залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Ардчилсан Монгол Улсын залуус эрхээ эдлэх ёстой.


Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай их сайн тэмцэж байна гэж завсар зайгүй мэдээ, мэдээлэл явуулж байна. Тэр тусмаа нүүрсний экспорт нэмэгдэж улс орны эдийн засаг сайжирсан, долларын нөөц нэмэгдсэн гэж удаа дараа мэдээлэл олон нийтэд цацах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бид шаардлага хүргүүлж байна. Үнэхээр хулгайтай тэмцэж байгаа бол хулгайч нар нь хажууд чинь байна. Танхим дотроо хулгайч, сайд нартайгаа тэмц ээ. Орд газруудаа зарчихсан, Монгол улсын хил гаалиар тэрбум, тэрбумаар нь доллар оруулж ирдэг. Авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алт болгож хадгалаж байна. УИХ-ын гишүүдээсээ, Хууль зүйн сайдаасаа, Эдийн засгийн сайдаасаа хулгайгаа нэхээ гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат УИХ танхим дотроосоо мэдэгдэл хийсэн. Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар ах дүү, найз, нөхөдтэйгөө нийлж Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанаганы уурхай Солонгосчуудад 10 сая доллароор зарчихсан. Үүнийг Монголчууд бүгд мэднэ. Сангийн сайд байсан хүний хувьд, ёс суртахууны хувьд ядаж хүн амын орлогын албан татвараа төлөх хэрэгтэй. Монгол Улсын хуулиар 364 тэрбум төгрөгөө л төлчих гэж байгаа юм. Монгол Улсын Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн 30 сая долларын нүүрсний хулгайн мөнгө Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирсэн гээд удаа дараа мэдэгдэл хийсэн. Тэр хууль бусаар оруулж ирсэн хүмүүс нь Монгол Улсын Засгийн газар дотор ажиллаж байгаа юм. Үнэхээр авлигатай, хууль бус зүйлтэй тэмцэж байгаа бол тэр хууль бусаар мөнгө оруулж ирсэн эздийг зарла.

Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Баттуул: Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл заалт нь Үндсэн хуулийн хүний суурь эрх болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн Монголын АЗХ-оос Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.

2020 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг судлаарай. Энэ бол МАН-ын Эрүүгийн хуульд хулгайгаар оруулсан, өөрсдийн ашигтай байдлыг харгалзан үзсэн зүйл заалт болсон. Монгол Улсад бүх хүн хуулийн өмнө эрх тэгш атал энэ заалт МАН-д ашигтай, жирийн иргэд, залуусын эрхэнд халдсан зүйл заалт болж байна. Залуучууд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр хулгай хийсэн МАН-ын сайд, дарга нарыг шүүмжлэх эрхгүй болсон байна. Хэрвээ МАН-ынхан дарангуйллын хуулийг бий болгож, залуусаа мохоох гэж байгаа бол үүнийгээ ил зарла. Олон нийт, сонгогчид, ард түмэндээ зарла. Цаашдаа бид Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах болно. Бид ардчилсан Монгол Улсын иргэний хувьд энэ хүнд байдалд ормооргүй байна.

АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Намбаяр: “МАН” бол монголчуудын зовлонг нулимсаар нь зуурч иддэг гэмт хэргийн бүлэглэл болсон. Монголын залуучууд МАН-аас ийм нийгэм бүтээж өгөхийг гуйгаагүй. Өнөөдөр эрх барьж байгаа намд дүрээгүй сан, оролдоогүй сэдэв, хулгай гэж байхгүй боллоо. Тийм учраас холбогдох байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэцэд бид шаардлагаа хүргүүллээ. Залуучуудын үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эрүүгийн хуулиар далайлган шоронжуулахыг залуучууд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бид ардчилсан улсын иргэд болохоос биш дарангуйллын иргэд биш.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19