Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

М.Төгөлдөр
2024/04/18

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.8
2024/04/23
0
0
Хотын шинэ удирдлагын баг сайн ажиллаж байна. Ялангуяа орлогч дарга О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг үнэхээр сайн ажиллаж байгаад Баярлаж байна, Баяр хүргэмээр байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Бүх талаар дэмждэг шүү.
Хариулах
202.55.188.87
2024/04/19
0
0
Уучлаарай. Өмчлөх эзэмших гэдэг нь миний бодлоор 2 өөр үг. Сэтгүүлчээ чиний машин, байшин, гар утас, цамц чинь чиний өмч чи захиран зарцуулах эрхтэй. Үүнтэй нэг адил Нийслэл төв цэнгэлдэх хүрээлэнг захиран зарцуулах эрхтэй тул энэ нь эзэмших бус өмчилж байгаа юм. Хэдийгээр бага ч гэсэн сэтгүүлч хүн ийм алдаа гаргамааргүй байна. :)
Хариулах
221.165.220.127
2024/04/19
0
0
neg l ih huraasan tur ulam l tomrood bhima communist niigemruge yvad ch bh shg manaih ern uharch bga bha
Хариулах
213.55.188.173
2024/04/19
0
0
Эргэн тойрны заваан байшингуудыг буулгана уу
Хариулах
164.152.26.161
2024/04/18
0
0
Unurchitsguu baga gutsoo, chinii nam chn chamaig shorond hiisen, dahijj hiih baih. Hairt ah nardaa haiagdsan odoo uur namruu urvaad yaahav, hench chamayg tooj tejeehgui, unshih hvnch alga.
Хариулах
Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Хоёрдугаар сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2 цагийн өмнө
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурна 3 цагийн өмнө
Өвлийн уралдаан бол дэлхийн анхаарлыг татах нэг том боломж 18 цагийн өмнө
Сонгуулийн үеэр хүний амь хөнөөсөн иргэнд 15 жилийн ял оноожээ Өчигдөр
Худалдааны төвийн 85 хувь буюу гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа Өчигдөр
Т.Ичинхорол: Орой болохоор аавыгаа нэхэх үрсээ хараад дотроо уйлж,чадах бүхнээ тэдэндээ зориулна гэж өөртөө амладаг Өчигдөр
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн Өчигдөр
Галд өртсөн 207-р байрыг ирэх дөрөвдүгээр сард нураана 2025/01/24
Өвлийн морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.14 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ 2025/01/24
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2025/01/24
Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ 2025/01/24
2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ 2025/01/24
УИХ: Намрын чуулган хааж, Ерөнхий сайд үг хэлнэ 2025/01/24
Танилц: Айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тариф 2025/01/24
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 2025/01/24