Баялгийн сангийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнэтэй холбогдуулан Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр "2006 онд УИХ-аар орсон стратегийн ордны жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гээд УИХ-аар ээлж дараалан лоббидож гаргасан. Удахгүй энэ асуудал сонсголоор ил болно. УИХ-ын гишүүд лобби хийж байгаа янз бүрийн ятгалагад орохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. "2006 онд орсон стратегийн ордуудын дийлэнх нь одоо байхгүй болчихсон. Эсвэл хэдэн хэсэг хуваагаад нөөцийг нь багасгадаг эсвэл УИХ-ыг лоббидож, Цэцэд нь авлигал төлж авдаг ийм л байдалтай байна. Уул уурхайн салбарын асуудалд бид хатуу бодлогоор явах ёстой.
Хоёрдугаарт, үүсмэл ордыг П.Цагаанаас эхлээд хаягдал хог гэдэг, үгүй шүү. Яг стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой, Эрдэнэтэд ч бий болно. Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гэж Б.Пүрэвдорж гишүүн хэлж байгаатай огт санал нийлэхгүй. "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цагалбар гээд дансанд "Ачит Ихт" компани 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудалд одоо хөдөлгөөн орж байгаа, удахгүй ил болгоно. Энэ тэгээд ил тод байдал юм уу. Эрдэнэтийг хөгширөөд үхэх гэж байна гэж хэлснийхээ араас одоо Ц.Элбэгдорж үгийн алдаа байсан гэж хэлж байна. Төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Стратегийн ордуудыг луйвардаж авсан хэдэн компаниуд Баялгийн сангийн хуулийг батлах гэж байгаатай холбоотойгоор энд тэндээс янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ одоо болих хэрэгтэй. П.Цагаанаа боль, МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. "34 хувь Хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих. Хэрвээ үүнд асуудал гаргах юм бол стратегийн ордуудыг буцааж авах мөн хэн хэн яаж оролцсон бэ гэдгийг ярина шүү. Одоо хангалттай, аятайхан байгаарай. Яасан их мөнгөтэй юм бэ. П.Цагаанд очихоор ил тод болчих гээд байгаа юм уу. Би энэ асуудал дээр огт нам ярихгүй байгаа шүү" гэлээ.
Сэтгэгдэл (100)