Бүгд Найрамдах Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана

М.Төгөлдөр
2024/06/01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурна.

Өнөөдөр /2024.06.01/ Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах түншлэлийн 5 санамж бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК үзэглэлээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Беларусь Улсаас хөдөө аж ахуйн салбарт газар тариалангийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хамтран ажиллах болон мал, амьтан, таримал ургамлын үр нийлүүлэхэд хамтран ажиллах юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.201
2024/06/02
0
0
Беларус техник яаж ч бодсон хятад техникээс 100 хувь дахин чанартай бас хямд шүү дээ. Гол нь дэлхийн аль ч улстай эвтэй найрамдалтай , Итгэлт баян шиг, амьдрах ёстой...
Хариулах
202.126.90.139
2024/06/02
0
0
Африк, монгол л хөөрхий сахалттай найзлах юм даа
Хариулах
103.168.34.75
2024/06/02
0
0
Сайхан мэдээ байна. Сүүний чиглэлийн ю боловсруулалтын савушзины бүтээгдэхүүнийх чадвал эгд хийж чадахгүй бол хямдруулж өгөх арга хэмжээ авна уу
Хариулах
216.80.118.22
2024/06/01
0
0
mash sain
Хариулах
103.168.34.76
2024/06/01
0
0
Ulaan traitor ch urd ailiin pasig bodvol yet edelgeetei. Baih shuu Lantau tolgoit ch gesen Bas Sain l unaa daa
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19