Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:50 цагт тархалтыг зогсоож, 14:20 цагт бүрэн унтраасан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна