Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг өнөөдөр нээнэ

М.Төгөлдөр
2024/06/13

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа. 

Тэрээр “Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар, нөхөн сэргээлт, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусаад байна. Мөн Сэлбэ голын 10 км орчим газарт түвшин буюу лагийг доошлуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.46
2024/06/13
0
0
Наадхи ажил чинь ямар ч үр дүн гарахгүй. Сэлбэ голыг хэсэгчлэн өргөслөө гээд нарны замын гүүр чинь үерийн ачаалал дийлэхгүй задарч унана. Бас төмөр замын урд тал голын огцом тохойрол хэсэгт Их наяд орчим усанд автах нь тодорхой. Бүх юмыг цогцоор нь төлөвлөж чадаагүйн гай одоо ирсэн байна.
Хариулах
202.9.46.171
2024/06/13
0
0
энэ их зөв арга хэмжээ шүү ус нэвтрүүлэх чадлыг зааж дундаас нь цавчаа хийлгүй ажил хийхсэн
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/06/13
0
0
Үерийн аюул хаяанд ирээд байхад одоо л тендер ярьж байхч гэждээ Нямбаатар энэ мөлхөө дарга нараа хөлд оруулаач
Хариулах
Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19