”ЕCO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрлээ

М.Төгөлдөр
2024/06/13

Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд зориулан “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрч байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр:

  • Хотын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулахад хувь нэмэр оруулах
  • Хэрэглэгч нарт тав тухтай,хямд үйлчилгээг үзүүлэх
  • Соёлтой хэрэглээг Нийслэлд бий болгох гэх мэт ... зорилгуудын хүрээнд нэвтрүүлж байна.

Эхний ээлжид туршилтын журмаар 1000ш цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж байна. Цаашид дугуйны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Цахилгаан дугуйны онцлог нь зөөлөн суудал, 16 инчийн том дугуй, урд хойд хос амартизаторыг хослуулснаар туулах чадвар болон тав тухын хувьд сайнаас гадна аюулгүй унахад шаардлагатай бүх нөхцөлийг сайн хангаж өгсөн болно. Нэг удаагийн цэнэгээрээ дундажаар 65 км замыг туулах боломжтой. Дээд хурдны хэмжээ 20км цаг хүрнэ.


Хэрэглэгч нар Playstore болон Appstore-с ECO BIKE апликэйшныг татаад өөрсдөө утсан дээрээ хэлийг нь тохируулж өгсөнөөр монгол хэлээр апликейшнийг өөрт ойлгомжтойгоор ашиглах бүрэн боломжтой. Үүнээс гадна анхааруулга дохионууд монгол хэлээр хэлдэгээрээ давуу талтай, ойлгомжтой байгаа.

Зарим зүйл дээр хэрэглэгч нарт тусламж хэрэгтэй үед хэрэглэгчийн төвийн 72019999 утсаар болон ECO BIKE пэйж хуудсаар дамжуулан зааварчилгаа мэдээлэл авах бүрэн боломжтой.

Бидний зүгээс хэрэглэгч нартаа зориулж 06 сарын 30-г дуустал “ЦЭНЭГЛЭСЭН ДҮНГЭЭР 100###b#< БОНУС” бэлэглэнэ.

Шинэ хэрэглэгчид нартаа нэмж эхний удаа “20 ХҮРТЭЛХ МИНУТ НЭГ УДАА ҮНЭГҮЙ УНАХ” – эрхйиг өгнө. Ингэхээр хэрэглэгч нар маань 06 сарын 30-г дуустал  1 минутыг 125-н үнээр үйлчилгээ авах боломжтой болж байна.

Цахилгаан дугуй хэрэглэгчид маань зорчих ХЯЗГААРЫН (БҮСЧЛЭЛИЙН) хүрээнд аюулгүй зорчиж зориулалтын байршлуудад аялалыг дуусгаж соёлтой хэрэглээрэй.

Их хотын - Эко хэрэглээ

 

ЦАХИЛГААН ДУГУЙГ АШИГЛАХ ЗААВАР:

  • Playstore болон Appstore-с ECO BIKE application татах
  • Утасны дугаараар хэрэглэгчээр бүртгүүлэх
  • Хэтэвчээ цэнэглэх (хамгийн багадаа 4000₮ байх ёстой)
  • QR кодыг уншуулан аяллаа эхлүүлэх боломжтой
  • Зогсоол харах хэсэг дээрээс “P” үсгээр тэмдэглэсэн бүх зогсоолд дугуйг байрлуулан аяллаа дуусгах боломжтой.

ДҮРЭМ

  • 18-c дээш насных байх
  • Цахилгаан дугуй унах туршлагатай байх
  • Чихэвч зүүхгүй байх
  • Сундалж явахгүй байх
  • Зориулалтын зам талбайгаар зорчих
  • Зам хөндлөн гарахдаа түрж гарах
  • Олон хүнтэй газраар түрж явах
  • Бартаа саад ихтэй зам дээр хурдаа тохируулах
  • Хурдаа тохируулж зорчих
  • Замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөх

Фэйсбүүк пэйж: ECO BIKE
Холбоо барих: 72019999

 



0
angry
0
care
1
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:2a52:24c8:8c2b:32d:fc6d
2024/06/13
0
0
yavgan hunii zamaar buh teeweriin heregsel yavj b.n…hun l bish
Хариулах
202.55.188.82
2024/06/13
0
0
Хөгжил дэвшилтэй зарим газар нь иргэдээ бодоод түрээс үйлчилгээг болиулж байхад
Хариулах
66.181.168.82
2024/06/13
0
0
скутер дээр нэмэгдээд явган хүмүүсийг дайрчих гээд аюул нэмэгдлээ..
Хариулах
202.126.90.181
2024/06/13
0
0
Zail
Хариулах
Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 5 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 7 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 8 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 8 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 12 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр