Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо

М.Төгөлдөр
Өчигдөр

Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ. Нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК компани ажиллана. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хотын бондын арилжааг гурван транчаар явуулах юм.

Цан цохих ёслолын үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тодруулбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг судалгаа харуулж буй. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.

Ташрамд, Нийслэлийн ИТХ-ын энэ сарын 18-ны өдрийн  ээлжит бус XX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай асуудлуудыг хэлэлцэн, баталсан юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19