Аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

М.Төгөлдөр
Өчигдөр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, үер, усны осол, хими, цацрагийн ослын үед ашиглах 14 нэр төрлийн 1,419 ширхэг багаж, хамгаалах хувцас хэрэгслийг НОБ, НЦУ, НБОГ, НБГ,  УБЦТС ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангахад нийт 46.7 тэрбум төгрөгийн техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жилийн үерийн үед техник хэрэгсэл, машин механизм хангалтгүй байсан тул ус, цаг уурын аюулт үзэгдэл, хот тохижилт, нийтийн аж ахуйд ашиглах зорилгоор онцгой байдлын байгууллага болон инженер, техникийн байгууллагуудад 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгийн 20.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэн 59 машин механизмаар хангах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр 300 сая орчим төгрөгийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цаашид мэргэжлийн байгууллагуудын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, бэлэн байдлыг дээшлүүлнэ” гэлээ. Мөн НОБГ-ын 15 алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулсан юм.

Ташрамд, Улаанбаатар хотод хүн амын нягтрал, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тохиолдох аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 11,929 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19