УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдаж, сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх юм байна. Баасан гарагт буюу сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах энэ өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна