Голомт банк “NM Tower”-т шинэ салбараа нээлээ

М.Төгөлдөр
2024/06/25

Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн иргэд, харилцагчдад банкны үйлчилгээгээ илүү ойртуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “NM Tower”-т 06-р сарын 24-ний өдөр шинэ салбараа нээлээ.

Шинэ салбарын нээлтэд Голомт банкны удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, бизнесийн байгууллага болон харилцагчийн төлөөллүүд уригдан оролцлоо.

Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа:

Голомт банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, харилцагчдын тоо нэмэгдэж байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй харилцагчдадаа банк, санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Голомт банк 2024 онд Улаанбаатар хот болон орон нутагт хэд хэдэн салбарыг шинээр нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр нээлтээ хийж буй салбар маань Цэнгэлдэх салбар юм. Харин тун удахгүй Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэгт болон орон нутагт  шинэ салбаруудаа нээж, банкны үйлчилгээг илүү ойроос авах боломжийг иргэн бүрд олгохоор ажиллаж байна. 

Голомт банкны Цэнгэлдэх салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд, харилцагчдад үйлчлэх тул эрхэм харилцагч та тус салбараас иргэн болон байгууллагын харилцах, хадгаламжийн данс нээх, зээл авах, карт захиалах, дижитал үйлчилгээнд нэгдэх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

Цэнгэлдэх салбарын байршил болон дэлгэрэнгүй цагийн хуваарьтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19