Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэлж санал авах ажиллагаа 22.00 цагаар дуусгавар боллоо.
Сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН нам мэдээлэл хийлээ. Мэдэгдэлд: "Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Эрх барьж буй нам сонгуулийн хуулийг баталдаг байдлыг өөрчлөх ёстойг энэ удаагийн сонгуулиар олж харлаа.
Гадаадад суугаа сонгогчдоос хамгийн өндөр саналыг манай намд өгсөн байна. Түүнчлэн Баянгол, Баянзүрх дүүргийн иргэддээ талархал илэрхийлье. Сонгуулийн үр дүнд таван намын төлөөлөл орж ирж байгаад баяртай байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна