Анхдугаар чуулганыг долдугаар сарын 2-нд хуралдуулна

Ш.АДЪЯАМАА
2024/06/29

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигчид ирэх Мягмар гаригт буюу долдугаар сарын 2-ны өдөр тангаргаа өргөж, 126 гишүүнтэй шинэ парламентын бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх нь ээ.

Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын сонгуульд 1,4 сая иргэн саналаа өгч тэдгээрийн 35,1 хувь нь МАН-ыг сонгосноор тус намын жагсаалтад бичигдсэн эхний 18 нэр дэвшигч УИХ-ын гишүүн боллоо. Харин жагсаалтын үлдсэн 30 суудлыг нам, эсвлээр нь авч үзвэл,

  • АН-16 суудал
  • ХҮН нам-6 суудал
  • Үндэсний эвсэл-4 суудал
  • Иргэний зориг ногоон нам-4 суудал тус бүр авлаа. 
Ингэснээр УИХ 126 гишүүнтэй 68 нь МАН, 42 нь АН, ХҮН-8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 гишүүнтэйгээр парламент бүрдэнэ.

 Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай. Тэгвэл долдугаар сарын 2-нд анхдугаар чуулганыг хуралдуулахаар төлөвлөжээ. Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулдаг дэгтэй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн анхдугаар чуулгантай холбоотой зохицуулалтууд:

18 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган

18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.

18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.

18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.

18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална.

Сонирхуулахад, хаваржин засвар хийсэн чуулганы танхим шинэ эздээ хүлээж авна.


3
angry
2
care
2
haha
2
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 5 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 6 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 6 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр