Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

М.Төгөлдөр
2024/06/30

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олдон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэг болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дундговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19