Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал маргааш болно

М.Төгөлдөр
2024/06/30

Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09:00 цагт СБД-ийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно. Тэрбээр, шүүх хурлаа олон нийтэд нээлттэй хийлгэхийг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар өөрийн цахим хуудастаа…

Н.Өнөрцэцэг: Маргааш миний шүүх хурал, нөгөөдөр 126 гишүүнтэй анхдугаар чуулган.

Нийт эрхэм гишүүд, нам эвслүүд та бүхэндээ хандаж хэлэхэд хэвлэлийн эрх чөлөөнд хайртай байгаарай гэж хүсье. 

Хаалттай хурлын цаана хүн хэлмэгдүүлдэг юм биш биз!!!

Шүүх хурлыг маань нээлттэй хийгээд, олны нүд чихэн дээр шүүгээд өгөөрэй, заригийн Өнөрөө ямар гэмт хэрэг хийсэн болоод шорон оронд ороод байгаа юм, АРД түмэн мэдэг!!!

Түгээгээд өгөөрэй, одоо надад итгэж найдах зүйл олон нийт та нар минь л байна даа.

Буу тулгаж байгаад гэдэг шиг, сэтгүүлчид шорон тулгаж байгаад сонгуулиа хийж хүссэн үр дүндээ хүрцгээсэн шүү, алвал алаг, хоривол хориг гээд үнэт зүйл дээрээ 2 хүүхдээ, эцэг эхээ бодохгүй сөрсөн тэнэг нь би. Харамсахгүй, үнэт зүйл, үзэл бодолдоо ямагт үнэнч байна.

Хэвлэлийнхээн өглөө 09 цагт СБД-ийн шүүх дээр хүрээд ирээрэй, шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтээ өгсөн байгаа, шууд дамжуулах хүсэлтэй байна" гэжээ. 


3
angry
0
care
8
haha
5
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19