Алдарт уран бүтээлч Даши Намдаков ARA Fest-ийн “ЭТҮГЭН” наадмын Ерөнхий шүүгчээр ажиллана

М.Төгөлдөр
2024/07/03

Төв Азийнхны авъяас, түүхэн их соёлыг Дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн алдарт уран барималч, уран зураач, бүтээлч Даши Намдаков ARA Fest-ийн олон улсын контемпорари урлагийн “ЭТҮГЭН” наадмын Ерөнхий шүүгчээр ажиллахаар болсон байна. 

Олон улсад өөрийн өвөрмөц содон бүтээлүүдээрээ үнэлэгдсэн тэрээр сүүлийн жилүүдэд “Лэнд Арт” чиглэлээр төслүүд санаачлан хэрэгжүүлж байгаа ба, энэхүү чиглэлээр жил бүр “ЭТҮГЭН” урлагийн наадмыг зохион байгуулдаг АРА Комплексын урилгыг хүлээн авахаар болсонг дуулгахад таатай байна.

7-р сарын 1-5 өдрүүдэд АРА Комплекст зохион байгуулагдах “ЭТҮГЭН” контемпорари арт кэмп-д зураач, барималч нарыг бүртгүүлэн оролцохыг урьж байна.

100’000’000₮-ийн шагналын сантай, 2 төрлөөр нийт 40 шагналт бүтээлийг шалгаруулах Урлагийн өдрүүдээр Та АРА Комплекст байршиж, цэвэр агаарт байгалийн сайханд өөрийн бүтээлээ туурвиж, нэгдсэн хөтөлбөрт хамрагдаж, олон улсаас ирсэн уран бүтээлчидтэй нэг доор дурсамж цаг хугацааг өнгөрүүлэхийг бид урьж байна!

Бүртгэлийн хураамж: 300’000₮
(Үүнд 2 талын унаа, 5 өдрийн хоол, гэр кэмп, хаалтын ажиллагаа, мөн зарим бүтээл туурвих хэрэгслүүдийн цөм багтсан болно.)

Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг Etugen Art Exhibition пэйжээс тогтмол аваарай.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/FcJtwjRQN8kkCCou9

Нэмэлт:
Та мэргэжлийн бус, анхлан суралцагч байсан ч тус наадамд оролцох боломжтой!
Мөн бүх насныханд зориулсан бүтээлийн сургалтуудыг олон улсын мэргэжлийн уран бүтээлчид хамтран өдөр бүр зохион байгуулах тул Та аяллын төлөвлөгөөндөө ч АРА Комплексыг заавал багтаагаарай!

“ЭТҮГЭН” наадмын 2023, 2024 оны бүтээлүүдийг 7-р сарын турш АРА Комплекс дээр нээлттэй, үнэ төлбөргүй толилууна.

Урлагаар дамжуулан соён гэгээрүүлэе!



1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19