Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад танилцуулсны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон бол Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна