Танилц: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ гишүүд

М.Төгөлдөр
2024/07/05

УИХ-ын чуулганаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д Улсын Их Хурал Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Ёс зүй, дэгийн, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн гэсэн нийт 11 Байнгын хороотой байхаар заасан байдаг.

Холбогдох хуулийн дагуу Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд: 

Ч.Анар, Э.Бат-Амгалан, Э.Болормаа, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, Х.Жангыбил, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, П.Наранбаяр, Б.Батбаатар, Л.Энхнасан, О.Алтангэрэл, Д.Ганбат, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Г. Хосбаяр, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын нэр ирсэн байна. 




1
angry
0
care
2
haha
6
liked
3
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 34 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр