Дэлхийн брэнд Subway Монголд нээгдлээ

М.Төгөлдөр
2024/07/05

Дэлхийн 110 орны, 37,000 байршилд, өдөртөө 7,6 сая үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэг, дэлхийн хамгийн олон салбартай, амтат сэндвичний Subway брэндийн анхны салбарыг Таван Богд Групп албан ёсны франчайз эрхтэйгээр Галлериа Улаанбаатар төвд 7 сарын 5-нд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагааны гол онцлог нь хүрэлцэн ирсэн хүндэт зочид тууз хайчлахгүйгээр 3 МЕТРИЙН урттай SUBWAY сэндвичийг үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа зэрэг хазаж, амталснаар SUBWAY брэндийн Монгол дахь салбар үүдээ нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа. Анхны салбарын хаалга нээгдэхээс өмнө амтат сэндвичийг дэлхийн хүн бүхний амтлан таашаадаг тэр л амтаар нь амталж үзэх үйлчлүүлэгчдийн урт дараалал үүссэн байлаа.



 Нээлтийн ажиллагааны үеэр Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан:

- “Таван Богд Групп дэлхийд алдартай KFC, Pizza Hut, Godiva, l’Occitane зэрэг брэндүүдийг Монголдоо нутагшуулж, амжилттай ажиллаж байна. Бид 5 сарын эхээр SUBWAY брэндийн эрхээ баталгаажуулж, ердөө 2 сарын хугацаанд бэлтгэлээ хангаж, анхны салбараа нээж байна. Бид Монголчууддаа хүртээмжтэй байдлаар хүрч үйлчлэх үүднээс энэ жилдээ 5, ойрын хугацаанд 40 салбар нээнэ гэж төлөвлөж байна. Гадаадад тэр тусмаа, Америк болон барууны орнуудад сурч, ажиллаж байсан залуучууд залуу насных нь дурсамжийг авчирч байна гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсанд баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, үйлчлүүлэгч Та бүхэндээ нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

 Subway брэндийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Ерөнхийлөгч Эрик Фү:

-Монгол улс бол соёл болон түүхээрээ баялаг бөгөөд бидний зүгээс Subway брэндийг Монгол улсад авчирсандаа баяртай байна. Би Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, ТУЗ-ийн дарга Д.Хулан нарт онцлон талархлаа илэрхийлье. Subway бол жирийн нэгэн сэндвич зардаг газар биш юм. Бид чанартай бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон өргөн сонголт болон тогтвортой хөгжилд итгэдэг. Энэхүү үнэ цэнийг дэлхийн аль ч Subway-ын салбараас авах боломжтой бөгөөд одоо монголоос авах боломжтой болж байна. Subway хэмээх дэлхийн өнөр гэр бүл өнөөдөр Таван Богд Группийг хүлээн авч байгаагаа баяртай байгаагаа онцлов. Мөн шинэ салбарын үйл ажиллагааг стандартын дагуу явуулахад хувь нэмэр оруулж байгаа багийн гишүүддээ, нийт үйлчлүүлэгчдэдээ талархал илэрхийлсэн юм.

Хамгийн анхны үйлчлүүлэгч:

Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан ,Таван Богд группийн дотоод аудит хариуцсан захирал Ц.Оюунцэцэг

Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ричард Буанган: - Таван настай байхаасаа л үйлчлүүлж эхэлсэн Subway брэнд Монголд нээгдсэнд би туйлын баяртай байна. Амин дэмээр баялаг, амттай хоолыг идмээр байвал хүмүүс Subway-г илүү сонгодог. Энэхүү үнэ цэнэ намайг таван настай байхад ч, одоо ч гэсэн хэвээр байдаг нь гайхалтай юм. Улаанбаатарын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төв дотор Subway нээгдэж байгаа нь Монголчууд болон жуулчид хамтдаа цугларч, хамтдаа амттай бөгөөд эрүүл хоолыг амтархан зооглох боломж нээгдэж байна гэсэн үг. Subway брэнд Монголд орж ирснээр Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондох харилцааг илүү бататгаж байгаа гэдгийг нэмж хэлмээр байна хэмээв.

“Eat fresh, feel good” уриатай SUBWAY брэнд, бүс нутгийн онцлогийг шингээсэн хэн ч уйдахааргүй, олон төрлийн цэсийг үйлчлүүлэгч бүрд санал болгодог бөгөөд, идэхэд амттай, эрүүл мэндэд тустай SUBWAY сендвичний нууц нь жин хасахад тусалдаг, эрүүл олон төрлийн орцтой байдаг байна.

Тэртээ 1965 онд, 17 настай оюутан хүү Фред ДеЛука, цөмийн физикч, доктор Питер Бак нарын үүсгэн байгуулсан шинэхэн орцтой, усанд шумбагч онгоцны хэлбэртэй, сэндвичийг АНУ-ын Коннектикут мужийн, Бриджпорт хотын иргэдэд борлуулснаар, SUBWAY брэндийн түүх эхэлжээ.

Дэлхий даяар цагт 320,000 ширхэг борлуулагддаг, Subway брэнд Монголын нийт үйлчлүүлэгчдэдээ өндөр чанартай, эрүүл, амттай сонголтыг санал болгож байгаа тул эрхэм таныг төрийн ордны зүүн талд байрлах Галлериа-Улаанбаатар төвийг зорин ирж, үйлчлүүлэхийг урьж байна.

Хаяг: Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв, Чингисийн талбай зүүн хойд талд байрлах

 

https://www.facebook.com/SubwayMongolia

https://www.instagram.com/subwaymn/

#TavanBogdGroup #subwaymongolia #openingceremony

 


0
angry
0
care
0
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19