Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр дуусна

М.Төгөлдөр
2024/07/08

Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр уг ажлын явцтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, ГУББГ-аас өгсөн зургийн дагуу ажлаа хийж байгаа далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж яг гол урсах гол хэсгээр мод бургасыг авч, лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ажил ерөнхийдөө 8 сарын эхээр дуусна. Бидний хувьд өдөр нь лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байна. Ажил наймдугаар сарын эхээр дуусна гэдгийг хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Та бүхнийг нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг хийж байгаад талархал илэрхийлье. Бид лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан байгуулна. Түүнчлэн энэ голууд нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой. Тиймээс цаашид энэ чиглэлд ч мөн анхаарна. Та бүхний ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19