3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

М.Төгөлдөр
2024/07/09

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ.

Дараа нь 3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсний дагуу УИХ-ын дарга тогтоолын төслийг танилцуулав.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бадрахын Найдалаа, Өлзийхүүгийн Шижир, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныПүрэвсүрэнгийн Наранбаярыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагай, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Цэвэгдоржийн Туваан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Тогмидын Доржханд, Бадамдоржийн Пунсалмаа нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Цэндийн Баатархүүг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Наранцэцэгийн Алтаншагай, Нанзадын Наранбаатар, Өлзийхүүгийн Шижир, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Болдын Уянгыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Бадрахын Найдалаа, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Бадамдоржийн Пунсалмааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Өлзийхүүгийн Шижирийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Банзрагчийн Түвшин, Даваагийн Цогтбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Хүрэлбаатарын Баасанжаргал, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв.

Ингээд тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 нь хувь нь дэмжсэн юм.

Үүгээр хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19