10 настай Шижирийн Содбилэгийг Финляндын хамгийн том хэвлэл онцоллоо

М.Төгөлдөр
2024/07/16

Дэрэн клубийн хүүхдийн баг эдгээр өдрүүдэд 20 гаруй орны 1800 гаруй хүүхдүүдийн өрсөлдөөн “Хелсинки Цом - 2024” тэмцээнд оролцлоо. 135 жилийн түүхтэй Финляндын гол хэвлэл болох “Хельсингин Саномат” сонин энэ тэмцээний үеэр Монголын хөлбөмбөгийн топ клубүүдийн нэг болох Дэрэн клубийн хүүхдийн багийг ээлжит дугаартаа онцоллоо.

Финляндын нийслэлд нутгийн “Капа” клубтэй тоглосон тоглолтын өмнө тус сонины сэтгүүлч Дэрэн багийн ахлагч Шижирийн Содбилэгтэй хэсэг хором ярилцжээ. Багийн ахлагч, төвийн хамгаалагч Ш.Содбилэг “Маш хол зам туулан Финляндад ирлээ” хэмээн төрөлх хэл шигээ Англиар хариулсан нь тус сонины сэтгүүлчийг алмайруулсан байна. Аав нь түүнийг энэ спортод эргэлт буцалтгүй дурлахад нөлөөлсөн хамгийн том шалтгаан бөгөөд 10 настай түүний удирдаж байгаа баг бүтэн сарын туршид аялан тоглолт хийж байгаа учраас эх орноо, ээж ааваа санах ч завгүй байгаа гэнэ. Европын орнууд ч түүнд маш их таалагдаж байгаа гэсэн хариултыг өгчээ. Хэдий 10 настай ч 4 жил төвийн хамгаалагчаар тоглож байгаа Ш.Содбилэг хүү хэдийн энэ цомыг өргөөд үзчихсэн. Учир нь  өнгөрсөн жил баг нь энэ тэмцээний доод насанд өрсөлдөж аварга авч байжээ.

Зураг: Усва Торкки / HS: Дэрэн ФС-ийн U10 баг тоглолтын бэлтгэлээ базааж байлаа. Содбилэг Шижир 

Хелсинки Ванта онгоцны буудалд ойролцоо байрлаж байгаа Дэрэн клуб өдөрт нэг удаа багийн хурал хийж алдаа оноогоо ярилцдаг бөгөөд үлдсэн цагт бэлтгэлээс гадуур “UNO” тоглож цагийг өнгөрөөж байна. Энэ хооронд багийн ахлагч зочид буудлын сауныг ч шалгахаа мартсангүй. Харин усан сан нэлээн хүйтэн байсан учраас орж зүрхлээгүй гэнэ. Ингээд тоглолт ч эхэлж Дэрэн клуб харамсалтай нь 3:0 харьцаатай ялагдал хүлээжээ. Ялагдлын дараа багийн ахлагч Ш.Содбилэг болон түүний багийнхны царайнаас хөнгөн гуниг бэлхнээ харагдаж байсныг Финлянд сэтгүүлч онцолжээ.

Дэрэн клубийн хувьд жил бүр өсвөрийн багаа Европ уруу илгээж “Хелсинки Цом”, “Готиа Цом” зэрэг топ зэрэглэлийн тамирчид төрөн гарч байсан тэмцээнүүдэд уламжлал болгон оролцуулаад хэдийн 10 гаруй жил болоод байна. 

Эх сурвалж: https://www.hs.fi/urheilu/art-...


2
angry
12
care
3
haha
90
liked
25
love
4
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19