Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн. Уг шинжилгээний урьдчилсан хариуг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос танилцууллаа.
Тэгвэл шинжилгээнд явуулсан 48 шинжилгээний хариу дунд дөрвөн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Энэ талаар Баяр наадмыг зохион байгуулах комиссоос аль нь бөх, аль нь сураас илэрсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. 44 сорьцын хариу ирсэн. Дөрвөн сэжигтэй тохиолдолд дахин шинжилгээ хийж байна гэдэг мэдээллийг ирүүлсэн гэдэг мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна