“Талх Чихэр” ХК ажилчиддаа 2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, гэнэтийн бэлэг барьжээ

М.Төгөлдөр
2024/07/16

Өнгөрсөн 7 дугаар сарын 13-ний  өдөр буюу Улсын Их баяр наадамтай давхцан бас нэгэн онцгой баяр болсон нь Үндэсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн түүхт 40 жилийн ойн баяр наадам тохиосон явдал юм.

Уг ойн арга хэмжээ 13-ний өдөр Чингис хааны цогцолбор болох “Цонжин Болдог”-т “Амжилтаар талархав 40 жил” нэрийн доор  “Шагнал гардуулах ёслол, Бэсрэг наадам, “Амжилтаар талархав шоу ” арга хэмжээ гэсэн 3 үе  шаттайгаар “Талх Чихэр” ХК-ний хамт олны дунд зохион байгуулагдлаа.

Мөн компанийн үе үеийн ажилчид, удирдлагууд, харилцагч байгууллагуудын төлөөлөгч, зочдыг хамарсан 1200 гаруй хүний томоохон арга хэмжээ боллоо.

Арга хэмжээ  “Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Баттөр  үг хэлж, нийт ажилчдадаа мэндчилгээ дэвшүүлснээр эхэлж, олон олон онцгой шагнал урамшуулал компанийн гэнэтийн бэлгийг задалсан гайхалтай мөчүүдээр дүүрэн үдэш өнгөрлөө.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн шагнал болох:

  • Хөдөлмөрийн хүндэт медаль: 11 хүн
  • Алтан гадас одон: 5 хүн
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон- 2 хүн энгэрээ мялааж
  • 100 сая төгрөг – 3 хүн
  • 70 сая төгрөг – 2 хүн
  • 50 сая төгрөг – 4 хүн
  • 45 сая төгрөг – 1 хүн
  • 0 километрийн гүйлттэй автомашин – 8 хүн
  • Азийн орноор аялах эрхийн бичиг – 20 хүн
  • Турк орноор аялах эрхийн бичиг – 10 хүн
  • Европын орноор аялах эрхийн бичиг – 10 хүн тус тус олгов.

Мөн ажилчдадын дунд зохиогдсон бэсрэг наадмаар эр бяр амтагдсан хүчид 64 бөх эр бяраа сорьж, эрэмгий шандаст 40 хүлэг хурд хүчээ сорьж, эрхий мэргэн харваачид нум сум, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.

 “Талх Чихэр” ХК итгэл сэтгэлээр дүүрэн, тууштай ажилласан 1200 гаруй ажилтандаа 2 тэрбум төгрөгийг урамшуулал олгож, гэнэтийн бэлэг барьсан оргил мөч тохиож баяр хөөр, бахархал бахдалаар дүүрэн “Амжилтаар талархав 40 жил” ойн арга хэмжээ өглөөний 8 цагт эхлэж, үдшийн 00:00 цаг хүртэл өдөр Чингис хааны цогцолбор болох “Цонжин Болдог”-ийн дэнжийг хотойлгон хамт олноороо сайхан наадлаа.

#Амжилтаар_талархав_40_жил #Талх_Чихэр_ХК



5
angry
5
care
5
haha
115
liked
34
love
3
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19