Б.Баттүшиг: Буудлагын тамирчид бүх дасгалдаа оролцоно

М.Төгөлдөр
2024/07/17

Монголын Олимпын хорооноос өчигдөр /2024.07.16/ буудлагын спортын зарим төрөлд хоёр тамирчин оролцох боломжгүй болсон асуудлаар мэдээлэл хийсэн. 

Ингэхдээ "Буудлагын спортын төрлөөр олимпын наадамд манай улсаас гурван тамирчин оролцох эрх авсан. Гурван тамирчин гурвуулаа оролцоно. Гэхдээ тодорхой зайнуудад оролцох боломжгүй байна. Манай байгууллага дамжуулагч үүрэг гүйцэтгэдэг. Бидний зүгээс шийдвэр гаргадаггүй. Үндэсний Олимпын хорооноос Олон улсын Олимпын хороонд албан бичиг явуулахаар болоод байна" гэж мэдэгдээд байсан. 

Тэгвэл Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг "Урт бууны тамирчид бүтэн дасгалд оролцоно. Асуудал гарсан цагаас хойш тасралтгүй Олон улсын буудлагын холбоотой харилцаатай байж, Зохион байгуулах хорооноос зөвшөөрөл авч чадсанаар буудлагын тамирчид бүх дасгалдаа буудахаар боллоо" хэмээн мэдэгдлээ. 


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19