Гурван өдөр хайж байсан иргэний цогцсыг олжээ

М.Төгөлдөр
2024/07/18

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан 3 дугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/-т гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 07.17-ны өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/-т гэр бүлийнхээ хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.17-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:24 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 8 км зайд 4 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 25 км зайд 2 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт “Бор хөндий” гэдэг газар хүртэл 28 км зайд 1 удаа, нийт 110 км зайд “Туул” голын усаар завиар урсаж, анх осолдсон газар “Якорь”, “Тэмтрүүл” ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид 07.18-ны өдрийн 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19