Н.Жаргалбаяр: Эгчийг минь яллаад байгаа төрийн нууц гэх хэрэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг шалгах хэрэгтэй

М.Төгөлдөр
2024/07/23

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хоригдсон асуудлаар ар гэрийнхэн нь Төрийн гурван өндөрлөгт хандлаа. 

Н.Өнөрцэцэгийн дүү Н.Жаргалбаяр “Эгчийг минь таван хэргээр шалгаж, 4,9 жилийн хорих ял оноолоо. Хоёр нь татвартай холбоотой хэрэг гэж байгаа юм. Гэтэл татварын хэрэг эрүүгийн хэрэг биш шүү дээ. Төрийн нууц гэгдээд буй хэрэг эгчтэй минь холбоогүй. 

Шүүхийн шийдвэр энгийн иргэдэд л хатуу байна, албан тушаалтан, сайд дарга нарт хамаагүй юм байдаг юм байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, Боловсролын зээлийн сан,  ногоон автобусны хулгай яасан бэ. Тэд ял авсан уу. Төрийн нууцтай холбоотой гэх мэдээлэл манай маркетингийн ажилтан машинаас нь олдсон. Угтаа нүүрсний сонсголын үеэр манай сэтгүүлчид ярилцлага өгсөн тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэр нууц гэх материалыг манай сэтгүүлчид өгсөн юм билээ. Эгчийг минь баригддаг өдөр буюу /2024.12.04/ орой маркетингийнхан өөрсдийн бичиг баримтаа аваад харихад тухайн ажилтан автомашиндаа тэр бичгийг хийгээд явсан юм билээ. Тэрийг нь хоёр долоо хоногийн дараа Цагдаа нар тухайн ажилтны гэрийн гадаа очиж автомашины чинь шил хагарсан байна гэж дуудан гаргаж ирээд, машинд нь нэгжлэг хийсэн юм билээ. Тэгээд тэнд байсан бүх материалыг авахдаа эзэнд нь хичнээн хуудас материал ингэж бүртгэж авлаа гэж ямар нэг баримт үйлдэхгүй авч явснаас л бүх зүйл үүдэлтэй гэж харагдаж байгаа юм. Яг үнэндээ юу шургуулсан байсныг хэн ч мэдэх боломжгүй ийм л үйл явдал өрнөсөн байгаа юм.  

Тиймээс энэ бүгдийг үнэн зөвөөр хөөн шалгах учиртай гэж бодож байна" гэв. 



14
angry
2
care
20
haha
38
liked
5
love
16
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 31 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 23 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19