Н.Өнөрбаяр: Миний дүү Н.Өнөрцэцэгийг харлуулах тролл баг өчигдрөөс ажиллаад эхэлсэн

М.Төгөлдөр
2024/07/23

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хоригдсон асуудлаар ар гэрийнхэн нь Төрийн гурван өндөрлөгт хандлаа. 

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр “Дүүг минь таван хэргээр шалгаж, 4,9 жилийн хорих ял оноолоо. Хоёр нь татвартай холбоотой хэрэг гэж байгаа юм. Гэтэл татварын хэрэг эрүүгийн хэрэг биш шүү дээ. Төрийн нууц гэгдээд буй хэрэгт дүү минь холбоогүй. Үнэндээ бид Төрийн гурван өндөрлөгт хандахаас өөр арга байхгүй болоод байна. Шүүх буруу шийдвэр гаргасан. Ар гэр нь малчин хүмүүс гэхээр ингэж дээрэнгүй хандаж байгаа юм уу. Хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж байна. Шүүхээ хаалттай хийгээд, ингээд яллаж болдог юм уу.Төрийн нууцтай холбоотой гээд байгаа хэрэг нь шалгавал илрэх л хэрэг юм билээ шүү дээ. Түүнээс гадна дүү минь 4,9 жил гэдгийг сонсоод шүүхийн танхимд арга ядахдаа л хэдхэн минутын шууд бичлэг хийсэн байсан. Гэвч үүнийг нь худлаа, жүжиглэж байна гэх мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байна. Өчигдрөөс хойш дүүг минь харлуулах бүхэл бүтэн тролл баг ажлаад эхэлсэн байна. Тэдгээр хаягууд руу ороод хараарай. Дандаа хуурамч хаягууд байгаа. Малчин бид харахад л ойлгомжтой байна шүү дээ" гэв. 


12
angry
0
care
25
haha
56
liked
2
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 31 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 23 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19