Перу улсын Лима хотноо болж буй жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг жинд барилдсан “Гүрү дожо” клубын тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнээс өчигдөр охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.Манай өсвөр үеийн шигшээ баг Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна