Сайд П.Наранбаяр боловсролын чиглэлээр ажилладаг гурван компанитай

Л.Бямбажав
2024/09/17

Боловсролын сайд П.Наранбаярын ээлжит нэгэн шийдвэр болох багш бэлтгэх зорилгоор 45 хоногийн курст сургана гэсэн нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. 

 Дээрх шийдвэр нь Монгол Улсад багшийн хомсдлыг нөхөх зорилготой гэж салбарын сайд нь тодотгож буй. "Одоогоор 4200 гаруй багшийн дутагдалтай байна. Тэр тусмаа Англи хэл, Байгалийн ухаан, Физик, Хими, Математикийн багш бараг байхгүй боллоо. Тиймээс эдгээр мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн боловсон хүчнийг багшаар хувиран ажиллаач ээ гэж урьж байгаа юм" гэв. 

Гэвч бодит байдалд Монгол Улсад багш дутагдаагүй, багшийн цалин дутагдсанд асуудлын гол нь. Өнөөдөр олон багш мэргэжлээ сольж өөр салбар руу "урваж", зарим нь харийн орон руу өндөр цалинтай ажил хийхээр одсон. Хэрэв багшийн цалинг нэмээд ачааллыг нь багасгах, ажиллах нөхцөлийг сайжруулснаар багш нар тогтвортой ажиллахаас гадна буцаад ажлаа хийх олон багш бий. 

Асуудлыг угаас нь харж шинэчлэлтүүдийг хийх ёстой байтал жолооны курс шиг багш нарыг бэлтгэх нь эргээд энэ салбарт олон сөрөг эрсдлийг дагуулна гэдгийг багш нар хэлж байна.  

Боловсролын сайд П.Наранбаяр 2012 - 2020 он хүртэл Шинэ Монгол ЕБС-д захирлаар ажиллаж, өдгөө боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай буюу ашиг сонирхлын зөрчилтэй нь доорх баримтаас харагдана. 

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар ХОМ-дээ 10 компинас хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 

 1.АНТ ХХК  

2. Оюуны хүрээ ХХК 

3. Фаро Текнологи Солюшн ХХК 

4. Эрдэнэс-Таван толгой ХК

 5. Эрдэнэс-Таван толгой ХК 

6. Эрдэнэс-Тавантолгой ХК 

7. Эрдэнэс-Тавантолгой ХК 

8. Дижитал солюшнс ХХК

 9. Фэликс Нэтворк ХХК 

10. Даян шийдэл ХХК

Эдгээр компаниаас АНТ ХХК,  Дижитал солюшнс ХХК, Фэликс Нэтворк ХХК нь тус тус боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. АНТ ХХК-иас тэрбээр 80 хувийн ногдол ашиг авдаг бол программ хангамж, худалдааны зуучлал, сургалтын үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Фэликс Нэтворк" ХХК-иас 63 хувийн ногдол ашиг авдаг. Удаах боловсролын чиглэлийн компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дижитал солюшнс" ХХК. Тус компанид  хувьцаатай, 8 хувийн ногдол ашиг авдаг гэж ХОМ-ээ мэдүүлжээ. 


66
angry
2
care
2
haha
7
liked
0
love
9
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 24 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20