П.Эрхэмбаяр: Төрийн нууц гэдэг зүйл хээр хэвтэж байдаг чулуу биш, хэн дуртай нь хадгалдаг ч юм биш

Л.Бямбажав
2024/09/23

Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар өнөөдөр /2024.09.23/ мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлэхдээ "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн, гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэгт холбогдсон бэ гэдэг талаар иргэд, олон нийт тодорхой мэдээлэлгүй байгаа нь хурлыг хаалттай хийсэнтэй холбоотой. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон нийтэд худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар мөн татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээр шалгагдаж байсан. Энэ кейсүүдийн хувьд захиргааны эрхзүйн маргааны хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Татварын ерөнхий газраас байцаагч нар томилж, акт гаргаж үүн дээр ажиллагаа явуулах боломжтой юм. 

Хүний хувийн нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа. Үүн дээр Зариг.мн сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь цахим хуудаст нийтлэгдэхээс өмнө өөр сайт дээр мэдээлсэн мэдээллийг дамжуулсны төлөө мөн үндсэн эх сурвалж нь олдоогүйн төлөө сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс ял авсан. 

Төрийн нууц гэдэг нь эх орноосоо урвасан гэдэг ч юмуу гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэдэг ч юм уу ийм зүйлс огт байхгүй. Анхан шатны хурлыг өмгөөлөгчгүй,  хаалттай хийсэн учир өмгөөлөгч нарын хувьд эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа. Тиймээс ч давж заалдсан. 
Төрийн нууц гэдэг зүйл хээр хэвтэж байдаг чулуу биш, хэн дуртай нь олж аваад хэрэглэдэг эсвэл хадгалдаг зүйл биш. Үүнийг хамгаалж байдаг төрийн тусгай албан хаагчид гэж бий. Логикоор нь аваад үзсэн ч тэр төрийн байгууллагад төрийн нууцыг хадгалж, хамгаалж байх үүрэгтэй тусгай ажилтан гэж бий. Энэ бүхнийг Давж заалдах шатны шүүх хянаж үзнэ гэж найдаж байна" гэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид хувийн нууц гэдэг ойлголтыг өөрчлөхгүй бол хурал хаалттай болгодог нөгөө талд иргэд олон нийт мэдээлэлгүй үлдэж байна. Хувийн нууц, төрийн нууц гэдгээр шүүхийн ил тод байдлыг хаасан байдлаар хурлуудыг хийж болохгүй. 

Гадны бусад улс орны туршлагыг харахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулдаг. Юуг нууцалдаг вэ гэхээр гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг нууцалдаг. Харин шүүхийн танхимд  хэргийн бүх зүйл нь нээлтэй явагддаг.  Гэтэл манай улсад Хувь хүний нууцыг хамгаалах хуулиар хурлыг хаалттай хийж байна. Н.Өнөрцэцэгийг буруутгаж байгаа тухайн кейсийн хувьд бусад эх сурвалж дээр гарсан, ил тод болсон мэдээллийг дэлгэрүүлж, хоёрдогч эх сурвалж болгож задалсны төлөө буруутгагдсан. 

Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан гэдэгт гэмт хэрэг үйлдсэн хүн гомдол гаргаад улмаар сэтгүүлч ял авдаг гажуудсан тогтолцоо  байж болохгүй" гэлээ. 


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20