Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхийг хамруулах тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай ажээ.
Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах бөгөөд 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна