Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 194.5 кг байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, байгалийн чулууг энэ сарын 27-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын боомтоор гаргах гэж байсныг хилчид илрүүлжээ. Тухайн эд зүйлийг хураан авч, хуулийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна