​Э.Бат-Үүл: Н.Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдана

Б.Хонгорзул
2024/11/08

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болж шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, анхан шатны шүүхээс оногдуулсан 4,9 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Э.Бат-Үүл дараах байр суурийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Э.Бат-Үүл: Н.Өнөрцэцэг, өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах гэж аргаа ядан тэмцэж байгаа юм. Бусдаас тусламж горьдож буй. Энэ бол хүний төрөлх араншин. Германд,эрх чөлөө рүү тэмүүлэх хүний төрөлх араншинг буруутгадаггүй хуультай. Өнөөдөр Н.Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдан эрх чөлөөгөө нэхэн янз бүрийн ааш гаргах л болно. Прокурор бсан нөхөр,ял авах шүүхийн тогтоол сонсоод өмдөндөө шээс алдсан гэдэг! Эрх чөлөө асар үнэ цэнэтэй зүйл юм шүү. Хүмүүс түүнийг алдах үедээ л ойлгодог. Мануус шиг,эрх чөлөөг бурханчлан, түүнийхээ төлөө шоронд цовдлуулж дуусах нь хойчийг гэгээрүүлэх нэр төрийн хэрэг гэж ухамсарлан “шийдсэн гар” цөөхөөн гэжээ.

20
angry
6
care
32
haha
151
liked
16
love
20
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20