Мандалговь хотын ундны усны нөхцөл байдалтай танилцжээ

Б.Хонгорзул
2024/11/14

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын орон тооны зөвлөх П.Бүрэнжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбат, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Уламбаяр болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Мандалговь хотын ундны усны эх үүсвэр, өргөх насос станц, болон хлоржуулах байгууламжийн үйл ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцов.

Аймгийн ундны усны чанар, аюулгүй байдал хүрэлцээ хангамжийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын зөвлөмжийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын “Ус ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулах, Ундны усанд дүн шинжилгээ хийх, Усны тоо бүртгэлийн ажил,  Усны сан бүхий газарт тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Олгойн говийн болон аймгийн төвийн усны эх үүсвэрийг камержуулах зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд бүх эс үүсвэрийн худгуудын хашаажуулах ажил тендерийн шалгаруулалтын шатандаа явж байна. 

Цаашид Мандалговь хотын ундны усны эх үүсвэрийн худгуудыг цагдаагийн байнгын хамгаалалттай болгох, шилэн кабелиар холбох зэрэг ажлын төсөвт өртгийг нэн даруй гаргаж 2025 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж, шийдвэрлэн ажиллахаар болов. Ингэснээр төв суурин газрын хүн ам шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдах юм. Түүнчлэн ундны усны худгуудыг бүрэн автоматжуулах боломжтой бөгөөд тухайн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох мэргэжилтэнд чиглэл болголоо.




 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20