Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Н.Сумъяасүрэн
2024/11/19

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 2024 оны 11-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -12 градус хүйтэн харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 15 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 15 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 15 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 16 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 16 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ 19 цагийн өмнө
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 19 цагийн өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 20 цагийн өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо 20 цагийн өмнө
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ 21 цагийн өмнө
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө 21 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 22 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав 22 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе! Өчигдөр
Б.Найдалаа: МАН дангаараа засаглаж болно, гэхдээ оновчтой шийдэл мөн эсэх нь тусдаа асуудал Өчигдөр