Шөнийн су​​​рвалжилга: Согту​​​у​​​ У​​лаанбаатар

Б.Хонгорзул
2024/12/03

Өнгөрөгч Баасан гарагт бид шөнийн Улаанбаатар хотыг сурвалжиллаа. 

Нийслэл Улаанбаатар хотод 23 цаг боллоо. Замын хөдөлгөөний ачаалал хэвээр байна. Бид Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллалаа. 

Орцонд хүн шээсэн байна. Үйлчлүүлэгч согтуу тооцоогоо хийхгүй, агсам тавиад байна. Гудамжид зодуулчихлаа. Зочид буудалд согтуу залуучууд зодолдоод байна. Нөхөр архи ууж ирээд, агсам тавиад байна гэх дуудллагууд хөвөрнө. 

Дуудлага: Тайж зочид буудалд хоёр залуу зодолдоод байна

Дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн шөнийн эргүүлийн хамт шөнийн 00 цагийн үед бид очлоо. 

Би чамайг алчихна шүү. Хутгалуулах юм уу гэх дуу сонсогдоно. Энэ залуу намайг дээрэлхээд байна. Ална гэсэн, миний үсийг туг тугаар зулгайчихлаа гэж нэгэн залуу цагдаад хандаж хэлэв. Би чамайг алуул ална шүү дээ. Хутгална шүү. Би чамайг аймар зодсон уу, хөөе гэж буланд зогсож буй залуу хэлж амжив. Тэдний голоор нэгэн эмэгтэйн хоолойгоор архи уусан хүмүүст ийм юм байх гэв. Тэдний маргаан хэсэг үргэлжилж торгуулийн арга хэмжээ авч, эвлэрээд үлдлээ. 

Сонгинохайрхан дүүрэг Эрин хороолол орчимд: Ланд 300 маркийн автомашин жолоодож явсан согтуу жолооч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй зугтав. Тэрээр Эрин хороолол руу зугтаж зогсоолд байршуулсан гурван автомашиныг мөргөжээ. Түүний согтолтын хэмжээ 1.95 байсан юм.  Тээврийн цагдаагийн алба хаагчид нэг цагийн хугацаанд 8 согт жолооч илрүүллээ.
Баянзүрх дүүрэг Налайхын замд: Согтуу жолооч ачааны автомашины араас мөргөсөн байв. Жолооч бэртэж гэмтсэн байлаа. Түүний согтолтын хэмжээ 2.43 байв. 

Дуудлага: Барны гадаа залуус зодолдоод байна

Үүрийн 04 цаг болж, хорооллын бар, караоке хаав. Гудамжны зодоон эхлэв. Биднийг газар дээр нь очиход эрчүүд нь цээжээ нүцгэлж, хоорондоо зодолдож байв. Харин охид, бүсгүйчүүд нь үгсийн муухайгаар харааж, гудамжаар нэг орилолдоно. 









6
angry
0
care
4
haha
1
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20