Ц.Баатархүү: AI-ийг шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд орууллаа

Б.Хонгорзул
2024/12/03

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өгөгдөл нь мэдээлэл, факт, тоо эсвэл дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг бөгөөд тэдгээрийг компьютерт хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон хувиргадаг. Жишээлбэл, тоо, текст, зураг, дуу болон бусад хэлбэрин мэдээллийг өгөгдөл гэж нэрлэж болно. Өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулж ашиглах хүчин чадал нь дэлхийн эдийн засагт үсрэнгүй хөгжлийн хаалгыг нээж байна.

Олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,

  • Дэлхийн эдийн засгийн форум үеэр судлаачид “2030 онд өгөгдөл нь дэлхийн эдийн засагт 3 триллон ам.долларын эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой” хэмээн дурджээ.
  • Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD) “Нээлттэй өгөгдлийн санаачлагууд нь тухайн улс орны нийгэм, эдийн засагт 10-50 дахин өндөр үр ашгийг авчирч байгаа” талаар онцлов.
  • Мөн McKinsey-ын судалгаагаар “Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг байгууллагаас 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байгаа”-г дурдсан байна.

Иймд дэлхийн улс орнууд өгөгдлийн тогтолцоо, засаглал, удирдлагыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд гаргаж, ирээдүйд өрсөлдөх чадвар, төрийн шийдвэр гаргалт, үйлчилгээг сайжруулахыг зорих болжээ.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюуныг төрийн шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд оруулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд буй 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор баталсан. Тус өгөгдлийг нэгтгэх, төрийн шийдвэр гаргалтад ашиглах дата архитектурыг хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаарлагатай байна. Цаашид хиймэл оюуны эрх зүйн орчныг бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна” гэдгийг онцлов.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра: Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд өгөгдлийн засаглал чухал үүрэгтэй. Үндэсний өгөгдлийн санг хөгжүүлэх санаачлагыг (Power of data initiative) бий болгож байна. Энэ нь өгөгдлийн ач холбогдол, нөлөөллийг (power of data) хэрхэн өөрийн эдийн засагтаа ашиглах, хэрэглэх талаар бодож буй бүхий л улс орнуудтай холбогддог. Дижитал орчинд, өгөгдөл нь Megabyte, Gigabyte-аас Zettabyte-аар хэмжигдэж байна. Иймд, өгөгдлийн засаглалын үр дүнтэй байгаа эсэх, ялангуяа хиймэл оюун болон бусад Emergency technology-ийн хэрэглээтэй холбоотойгоор өгөгдлийн засаглалыг үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг ярилцах хэрэгтэй байна. Тиймээс, Монгол Улсын хувьд өгөгдлийн засаглалыг үзэл баримтлалыг үр дүнтэй боловсруулах, хөгжүүлэх чадавх бэхжүүлэхэд маш чухал үе дээрээ байна гэж харж байна.

Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд шинэчлэлийн бодлого боловсруулах, институт хоорондыг уялдуулах, манлайлах, өгөгдлийг үүсгэх, шинжлэх, нэгтгэх гэх мэт процессийг хөгжүүлэх, түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү хурлын хүрээнд төрийн болон олон улсын байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүдийн өгөгдлийн засаглалын талаарх ойлголтыг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан цаашид идэвхтэй хамтран ажиллах бүх боломж, гарцыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20