Хорт хавдрын өвчлөл өндөртэй Дорноговь аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян”-ныг хэрэгжүүлж байна

О.Шүрэнцэцэг
2025/04/15

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж  байна. Өнөө жил аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд 2025 оны 4-р сарын 14-19-ний хооронд Дорноговь аймагт, 4-р сарын 20-26-нд Архангай аймагт ажиллаж, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, сургалт, зөвлөгөө өгөх юм.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, үзлэг оношилгоо хийх, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг энэхүү аяны хүрээнд  уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.


Дорноговь аймгийн хувьд 2024 оны байдлаар хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин улсын дунджаас өндөр байна. Жилийн эцсийн байдлаар хавдрын 176 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчтөний 71.7 хувь нь хожуу үедээ оношлогджээ. Өмнө нь тус аймагт 2011, 2012, 2015 онуудад “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлж, нийт 5,266 иргэнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулаад байсан юм.

Өнгөрсөн хугацаанд ХААН Банк сан энэхүү аяны хүрээнд 136 мянга гаруй үзлэг хийж, зөвхөн хортой хавдрын тохиолдол 680 илрүүлэн, нийт 1.4 гаруй тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.


Хорт хавдрын эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга бол урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх явдал юм. Иймд иргэд та бүхэн хорт хавдраас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдан, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20