Ж.Баярмаа: Татвар бууруулснаар иргэдийн бодит орлого нэмэгдэнэ

О.Шүрэнцэцэг
2025/04/15

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Г.Очирбат нар Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Санал өгсөн 100 мянган иргэний 65 орчим мянга нь Улаанбаатар хотоос өгсөн. Үүнээс харахад Улаанбаатар хотын иргэдэд татварын дарамт их байна гэсэн үг. Хэдийгээр намууд хамтарсан ч нам бүхэн мөрийн хөтөлбөртөө иргэдийг татварын дарамтаас салгана гэж амласан. Улсын төсвийн зарлага асар их нэмэгдсэн. Энэ зарлагыг татварын орлогоор бүрдүүлнэ. НДШ төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна. Мөн иргэн 2 сая төгрөг гар дээрээ авахын тулд үндсэн цалин 2.5 сая байх шаардлагатай болж байна. Энэ цалинг өгөхийн тулд компани 2.8 сая төгрөг гаргах ёстой. Сүүлийн үед татвар хураамж маш их нэмэгдэж байгаа. Нийслэл хотын албан татвар 100 хувь нэмэгдсэн. Мөн авто тээврийн хэрэгслийн татвар 200 хувь нэмэгдсэн. Авто зам ашигласны төлбөр 400 хувь нэмэгдсэн. Энэ их татвар хураамж орд иргэдэд маш их дарамт болж байна.

Дарга сайд нарынхаа тоог цөөлж, төсвийн хэмнэлт хийж болно. Аргентин улс 43 сая гаруй иргэнтэй хэрнэ 9 сайдтай бол 3.5 сая иргэнтэй манай улс 23 сайдтай байна. Төрийг цомхон болгож, татвараа багасгана гэж байгаа ч энэ нь эсрэгээрээ хэрэгжиж байна.


2
angry
0
care
2
haha
7
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20